Сонгуулийг ямар системээр явуулахыг ард нийтээс асууна
2015-04-07

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн байна. Мөн Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний талаар Сангийн сайдаас мэдээлэл авчээ.  Өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж  сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан байна. МАН УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих аж. Аль нэг нам сонгуулийн тогтолцоог санал болгож, давамгай байдлаар шийддэг биш Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу ард иргэд өөрсдөө хийдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Цэвэр мажоритор,  эсвэл холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах уу гэсэн хувилбараар  ард иргэдээс санал аваад Сонгуулийн тухай хуульд үр дүнг нь тусгах ажээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: -Ард нийтийн санал асуулга гэдэг бол сонгууль явуулж байгаа хэмжээний зардал гарна. Санал асуулгыг хэдийд явуулах бол?

 

-Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудлаар намрын чуулганы завсарлагааны хугацаанд 20 аймаг, сумдад ажиллахдаа иргэдийн саналыг сонссон.  Энэ явцад иргэд сонгуулийн тогтолцоотой холбоотой УИХ-ын гишүүн нь ард түмнээс сонгогддог байх, төрийн эрх мэдэл ард түмний гарт байна, сонгогдсон УИХ-ын гишүүнээр дамжуулж төрийн эрхийг барина гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна гэсэн. Намын нэрээр жагсаалтад ордгийг болих хэрэгтэй гэсэн асуудал ярьж байсан. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг, МАН-ын УЗ хуралдсан шийдвэр гаргасан. Ард нийтийн санал асуулга явуулахдаа 2-оос дээшгүй асуулгаар хариулт, асуулт тодорхой тавьж, шийдвэрлэх ёстой гэж хуулинд заасан байдаг. Тийм учраас “тийм, үгүй” гэсэн хоёрхон хариулттай, асуулт тавина. 100 хувь ард түмнээс сонгогддог байх уу эсвэл намын жагсаалтаар сонгогдох уу гэдэг асуулт явна. Үүнд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр гарахгүй. Үүнийг зургадугаар сардаа багтаан зохион байгуулаад явуулах боломжтой.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: -Санал асуулгад явуулахад сонгуулийн автомат системийг ашиглах уу?

 

-Санал асуулгыг сонгуулийн автомат машинаар явуулах боломжгүй гэж үзэж байгаа. Орон нутгийн сонгуулиас хойш олон удаагийн нөхөн сонгууль болсон. Ингэхдээ сонгуулийн автомат машиныг ажиллуулж чаддаггүй. Цаасыг нь хүртэл гаднаас оруулж ирдэг. Бид сонгуулийг ямар системээр явуулах вэ гэж ард нийтээсээ асуугаад хуулиндаа тусгая гэж бодож байна.

 

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

 

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг болжээ гэж МАН үздэг. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг манай намын бүлгээс хоёр гишүүн орж ажиллаж байгаа. Чуулганы завсарлагаанаар хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдсан. МАН гишүүнээрээ дамжуулж саналаа өгнө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Сонгогдсон гишүүн хуралдаандаа хүндэтгэх шалтгаангүйгээр 10 доошгүй удаа суугаагүй бол шууд буцаан татдаг.хурлын ирцийг 80 ,90 ээс,доошгүй хувьтай бол хийдэггүй журам тогтоох хэрэгтэй хуралдаа сууж чадахгүй юм бол тэр гадуур ажлаа л хийх хэрэгтэй цөөн ирцтэй баталсан хууль ер нь чанар муутай гарч байна
2015-04-08
Зочин:
тэр сонгуулийн хувилбараа л иргэдэд сайн ойлгуулаарай... тэгж байж л санал асуулга үр дүнтэй байна...
2015-04-07
Зочин:
тэр сонгуулийн хувилбараа л иргэдэд сайн ойлгуулаарай... тэгж байж л санал асуулга үр дүнтэй байна...
2015-04-07
Зочин:
21 дүгээр зуунд амьдарч байгаагаа мартаад заримдаа ухамсрын тѳвшин яагачгүй байгаа массаа дагаад сүгсэлцэцгээх юм НАМаал хариуцлагатай сонгоно биз дээ тийм л лут хүмүүс юм бол Проп систем нь нам тѳлѳвших улмаар ард түмэн эх адаггүй улс тѳржихѳѳс сэргийлсэн хамгийн сайн арга Дэлхий тийшээ явж байна цѳѳхѳн монголчууд дэлхийгээс ухаантай гэж зѳрүүдэлж үхэр, нүүдэлчинээ батлах хэрэггүй л дээ
2015-04-07
ZOCHIN:
YNDSEN XUUL-IA UNSH, DARAA N DONGOS ZA
2015-04-07
Зочин:
Сонгууль явуулахдаа намын жагсаалт гэдгийг болиулах хэрэгтэй.Ард түмнээс сонгогдоогүй УИХ-ын гишүүд байх ёсгүй. Жагсаалт гэдэг бол цөөхөн хэдэн дарга нарын өөрсөддөө зориулж гаргасан хууль шүү дээ.
2015-04-07
наад их хурлаа тараагаачээ:
Зочин
2015-04-07
Zochin:
Ard tumnii songuuli yum chini ard tumnees asuuh ni zov. Harin Jagsaaltgui l boloh heregtei bna daa. Jagsaaltaar orj irvel ter humuusiig chini ard tumnii songuuli bish namiin songuuli gej herleh heregtei. Ner ni hurtel taarahgui bgaa biz dee. Teneg hun bodson ch ter.
2015-04-07