Жолооны ард хийх дасгал
2015-04-09

Жолоо барихад анхаарал, болгоомж шаардахаас гадна  хараа, булчин шөрмөс гээд хүний ​​мэдрэлийн бүх эрхтний систем нэгэн зэрэг ажилладаг. . Мөн олон цаг жолооны ард суух нь  эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс Их Британийн “www.dailymail.co.uk” сайтад нийтлэгдсэн жолоочдод зориулсан дасгал, хөдөлгөөний талаарх мэдээллийг хүргэж байна.

 

 

Мөр, хүзүүний дасгал

Жолооны ард удаан суух, түгжрэлд орох үед мөр болон хүзүү чилж, өвддөг.  Энэ үед энэхүү дасгалыг 3-4 минут хийхэд л  хангалттай. Хоёр мөрөө 1-2 минут хүчтэй базаад, дараа нь хурууныхаа өндгөөр шилэн хүзүүгээ зөөлөн ил. Энэ дасгалыг дуусгасныхаа дараа гараа бугалгаар нь цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт эргүүл, мөн  гараа чанга атгаж хэсэг бариад, тэнийлгэ. Дасгалаа дууссны дараа таны мөр, хүзүү амрах болно.

 

 

Нүдний дасгал

Жолоо барих үед нүд их өвддөг. Тиймээс та жолоо бариад 3-4 цаг болсон бол энэхүү дасгалыг хийж, нүдээ хэсэг зуур амраах хэрэгтэй. Гараа сунга. 5-10 секунд алсыг харж байгаад, дараа нь хараагаа хурууныхаа үзүүр дээр шилжүүлэх хэрэгтэй. Дараагаар нь 15-20 удаа нүдээ огцом цавчаад, 10 секунд амраах шаардлагатай. Энэхүү дасгалыг дарааллаар хийсэн тохиолдол нэг цаг унтсан мэт нүд тань амрах болно.

 

 

Нурууны дасгал

Та энэхүү дасгалыг 30-40 секунд л хийхэд хангалттай. Дасгалыг хийхийн өмнө тэгшхэн суух хэрэгтэй. Суусан байрлалаараа суудлаасаа хөндийрөхийг оролд.  Дараа нь толгойгоо гэдийлгээд, хүзүүнийхээ булчинг чангал. Хүзүүгээ 10-15 секунд чангалаад сулла. Дасгалаа дуусгасныхаа дараа 2-3 удаа гараа дээшээ өргөж, даллах хэрэгтэй. Энэхүү дасгалыг дарааллаар хийсэн үед 30 минут орон дээр хэвтсэн мэт амрах болно.

 

 

Хөлний дасгал

Та жолоо барих үед хөл их сульддаг. Тиймээс жолоо бариад 2-3 цагийн дараа өлмий дээрээ 20-30 секунд зогсох хэрэгтэй. Энэхүү дасгалыг хийхэд 10-15 минут сандал дээр суусан мэт эрч хүчийг авах болно.

 

 

Тархины дасгал: Утсаа март

Зам тээврийн ослын 30-аас дээшгүй хувь нь гар утас болон чанга хөгжмөөс болдог. Ихэнх жолооч тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа утсаар ярьдаг нь хэвийн үзэгдэл. Та асар их хөрөнгийн эзэн болон мөнх настай биш бол жолоо барих үедээ утсандаа баяртай гэж хэл. Их Британид зам тээврийн осол гаргасан 10 жолоочийн 2-3 нь хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьж, анхаарлаа өөр зүгт хандуулснаас болж, осол гаргадаг байна. Ирэх 2016 оноос Лондонд жолооч нарыг утсаар ярих болон чанга хөгжим сонсохыг хориглохоор болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин