Урьдчилгаанаас төрийн даах 20 хувь бэлэг биш шүү
2015-04-09

БХБ-ын сайд Д.Цогтбаатар “Сайдын цаг”-аар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосноор арилжааны банкуудын шалгуурт нийцэх үү? Арилжааны банк эрсдэл хүлээхгүй шүү дээ.

-Ерөнхий сайд энэ асуудлаар БХБЯ, Сангийн яам, ХАХНХЯ-ыг хамтарч ажиллах чиглэл өгсөн. Бид эрхзүйн арга хэмжээ авахын тулд санхүүгийн арга хэмжээгээ авах хэрэгтэй. НДС, Тэтгэврийн сангаа мөнгөжүүлээд, эх үүсвэрээр нь ИПОТЕК-ийн зээлээ үргэлжлүүлнэ. Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувь дээр нь төр баталгаа гаргая, 10 хувийг нь иргэн төлдөг байя гэж тогтсон.  Гэхдээ банкны хувьд 10 хувиа иргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гаргаж байгаа учраас 30 хувийн тогтолцоотой ИПОТЕК-ийн зээл хэвээр явж байгаа юм. 20 хувийн төрийн баталгаа гэдэг нь эргэн төлөгдөх учиртай. Иргэн ипотекийн зээлийг төлөхдөө эргэн төлөөд явна. Ипотекийн зээл авахад шууд 30 хувьд төлөгддөг дарамт арилж байгаа болохоос биш 20 хувь бэлэг биш шүү. Ирэх долоо хоногт бид Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Монгол банкнуудын хувьд  ч энэ талаар ярьж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд банкны зүгээс ямар асуудал байгааг шийдвэрлээд явъя гэсэн. Тиймээс банкны зээлийн нөхцөлд ч тодорхой өөрчлөлт орох байх.

 

 

-Тэгэхээр иргэдэд орон сууцны зээлийн төлөлтийн хэмжээ өндөр гарна. Банк зээлийн төлөлт өрхийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байхыг шаарддаг. Иргэдийн орлого үүнд хүрэх үү?

-Банкныхан “Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг шууд төлөөд авдаг иргэдийн тоо ханачаад байна. Үүнийг яах вэ гэж байгаа”. Тэгвэл урьдчилгаа 20 хувьд нь баталгаа гаргаад, 10 хувийг нь шууд төлүүлэх шийдвэр гаргавал орон сууц худалдан авах иргэдийн тоо нэмэгдэх үү? гэсэн. Судалгаагаар энэ нь боломжтой гэсэн. Гэхдээ 20 хувийг өнөөдөр шууд төлөх биш зээлийнхээ хугацаанд л төлөх юм. Төлж чадахааргүй хүнд зээл олгох тухай  асуудал байхгүй. Харин өнөөдөр орон сууцны урьдчилгаа 30 хувиа шууд төлж чадахгүй ч, урт хугацаанд төлж чадах иргэнд л зээл олгох тухай ярьж байна. Өнөөдөр орлого нь тогтмол биш, үүнийгээ эргээд төлж чадахгүй хүмүүст зээл олгохыг банкнаас шаардана гэдэг бол тэр банкийг дампууруулах замд шууд тавьж өгөх асуудал болж байна. Энэ чинь зах зээлийн бус захиргааны шинж чанартай зүйл болно. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой барилгын салбар ч хүндэрсэн байна. Эндээс бид хамтдаа яаж гарах, дэмжлэг үзүүлэх вэ л гэж ярьж байна.

 

 

-Урьдчилгааг 10 хувь болгосноор орон сууцны үнэ нэмэгдэх үү? 

-Бодит шийдвэрүүд ямар түвшинд гарахыг өнөөдөр урьдчилж хэлж мэдэхгүй байна. Эдийн засгийн хүнд нөхцөлд барилгын салбарт тодорхой хэмжээний дэм үзүүлэх гэж байгаа. Түүнээс биш 30 гаруй мянган орон сууц илүүдэл нийлүүлэлттэй байгаа. Үүнийг бүгдийг нь худалдан авах арга хэмжээ биш. Ийм мөнгө ч байхгүй. Өөрөөр хэлбэл барилгын илүүдэл нийлүүлэлт хэвээр үлдэнэ. Барилгын нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед үнэ өсөх боломжгүй. Бид тодорхой дэм л үзүүлж байгаа шүү.

 

 

-Түрээсийн орон сууцыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Олон улсын орон бүрт өөр өөрийн арга хэрэгсэл байдаг. Тухайн орны улс төрийн тогтолцоо ямар байхаас ч хамаарна. Манайх шиг ардчилсан оронд хүнийхээ эрхийг хүндэтгэж, тохиролцож зүй ёсны арга замаар шийднэ. Газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байгаа болохоор хосмол янз бүрийн арга хэрэглэдэг. Түрээсийн орон сууцны тогтолцоо хангалттай бий болсон тохиолдолд иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Түр түрээсийн орно сууцанд шилжүүлж байгааг өөрсдийнх нь газарт байшин барьсны дараа буцаагаад шилжүүлж болно. Ингэвэл иргэд хүлээн зөвшөөрөх магадлалтай. Зарим нь эсэргүүцнэ. Ер нь олон янзын арга л хэрэглэх байх.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо бүүр байчаад санхүүжилт хийнэ гээд элийрч суухийн.
2015-04-09
Сайдад:
Ёстой эргүү саад байна даа. Барилгын салбар зүв зүгээр мөв мөрөөрөө явж байсансан. ТОСК НОСК оо татан буулга . Хотын захаар хямдхан орон сууцнууд ашиглалтад ороод эхэлцэн. Төр барилга барьдаг үнэ тогтоодог хаанахын ёс вээ. Барилгын салбараа унагаах гээд байгаамуу.
2015-04-09
Зочин:
niillut n ih bhd ygd une buurdaggui yum be tgd buh yumig zah zeelin hulliar yvulan gd bdg ene zovu barilgin salbar shig unet bolchod togtchul yv ve
2015-04-09