Мевлүт Чавушолу айлчилна
2015-04-09

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад энэ сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийх юм байна.

 

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд гуравдагч хөрш Турк Улстай хамтын ажиллагааг идэвхтэй түвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц үзүүлэх аж.

 

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээ хийнэ. Мөн Туркийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалхах ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин