Шүүхийн байранд халдлага үйлджээ
2015-04-10

 

Италийн Милан хотын шүүхийн байранд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Мөн хоёр хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Халдлага үйлдсэн этгээдийг Клаудио Жиарделло гэдэг аж. Тэрээр шүүхийн байрнаас мотоциклтой зугтаж явахдаа амиа алджээ. Гэмт этгээдийг Монза хотын цагдаагийн ажилтан аюулгүй болгожээ.

 

Клаудио Жиарделло дампуурлын хэргийн учир шүүхэд хариуцагчаар татагдаад байсан аж. Тэрээр шүүх хурлын үеэр гал нээж, хамсаатан болон өмгөөлөгч, шүүгчийн аминд хүрч, гэрчээр оролцсон хоёр хүнийг гэмтээжээ.

 

Шүүхийн танхимд нэвтрэхээс өмнө хүмүүсийн металл хайгчаар шалгадаг боловч хэрэг гардаг өдөр төхөөрөмж эвдэрсэн байжээ. “Төхөөрөмжийг санаатайгаар эвдэлсэн” хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин