Баасан гаригийг хэрхэн өнгөрүүлэх вэ?
2015-04-10

Өнөөдөр баасан гариг. Эрхэм уншигч та баасан гаригийг хэрхэн өнгөрүүлэх гэж байна вэ?Тэгвэл танд дараах санаануудыг хэрэгжүүлээрэй.

 

 

 Гэр бүлийн өдөр болго.

Нэг л өдөр гэрийнхнээ хоолоор дайлна даа гэд л яваад байна уу? Тэгвэл тэр өдөр чинь баасан гариг болог. Найз нөхөдтэйгээ шоудаж ханасан бол одоо гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг бол. Хүүхэдтэйгээ, дүүтэйгээ, эгчтэйгээ хамтдаа кино үзэж өнгөрүүл. Хэзээ ч, юу ч болсон гэр бүл л чамд хамгийн үнэнч үлдэх болно.

 

 

Гоо сайхны өдөр болго.

Үсээ гоё өнгөөр будуулна, бүтээн биений массаж хийлгэнэ гээд л амжихгүй яваад байна уу? Харин одооноос энэ өдрийг гоо сайхны өдөр болго. Долоо хоногийн энэ өдөр өөртөө анхаарал тавьж, цаг гаргадаг бол.

 

 

 Сонирхлоо хэрэгжүүлдэг өдөр болго.

Та эдийн засагч мэргэжилтэй ч шүлэг зохиох дуртай юу? тэгвэл энэ өдрийг сонирхолтой зүйлдээ цаг гаргахад зарцуул. Өөрийнхөө блогийг баяжуулж, түүнээсээ сайхан мэдрэмж ав.

 

 

Үр дүнгээ тооцдог өдөр болго

Тухайн долоо хоногтоо төлөвлөсөн ажлаа хэр амжилттай хэрэгжүүлсэн эсэх, хэдэн хувьтай биелсэн байна, зэрэг асуултыг өөрөөсөө асууж өөртөө ажлаа тайлагнах өдөр болго. Түүнээсээ дүгнэлт гаргаж ирэх долоо хоногт юун дээр анхаарч ажиллахаа төлөвлө. Ингэвэл амралтын өдрүүдэд сэтгэл өег сайхан амарч чадах болно.

 

 

Стрессээ тайлдаг өдөр болго

Найз нөхөд, албан байгууллагаараа хамт заал ав. Шоудахаас л хямд төсөр байх болно. Хөдөлгөөний дутагдлаас ч сэргийлнэ. Үүнийг хэвшил болгохоор шийдвэл аль нэг сургуулийн заалтай гэрээ хийх хэрэгтэй. Тэгвэл илүү амар болно.

 

 

Shuud.mn
Сонин хачин