Хилари Клинтон: Би ялагдах дургүй
2015-04-13

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан” намаас нэр дэвшихээр болсон Хилари Клинтоны талаарх мэдээллийг “www.dailymail.co.uk” нийтэлжээ.

 

Ганцхан жилийн дараа Америкчууд дараагийн төрийн тэргүүнээ сонгоно. Америкчууд Ерөнхийлөгчөөрөө жүжигчин, уран илтгэгч, наймаачин бас өнгөт арьст эрхмийг сонгож үзсэн. Америкчууд 1789 онд анх удаагаа төрийн тэргүүн гэх албыг бий болгож, парламентаараа Ерөнхийлөгчөө сонгосон билээ. Тус улсын анхны Ерөнхийлөгч сэхээтэн гаралтай Жорж Вашингтон гэх эрхэм сонгогдсон юм. Тэрээр 1789–1797 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажиллаж, бүх нийтийн санал хураалтаар дараагийн Ерөнхийлөгчөө сонгодог байхаар шийдвэрлэсэн аж.

 

Америкчууд нийтдээ 44 Ерөнхийлөгчийг сонгож, итгэл хүлээлгэжээ. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин “Ардчилсан” намаас Хилари Клинтон өрсөлдөхөө өчигдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Түүнийг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин хэмээн олон нийт үзэж байсан ч харамсалтай нь намын нөхөд нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамад итгэл хүлээлгэсэн юм. Обама Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангарагаа өргөсний дараа Хилари Клинтонг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон билээ.

 

Хилари 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргын албаасаа дараагийн хүндээ шилжүүлэн өгчээ. Одоо энэ албанд Жон Керри ажиллаж байна. Обамагийн улс төрийн карьер ирэх оноор дуусгавар болно. Тэрбээр дараагийн Ерөнхийлөгчөөр Хилари Клинтон байгаасай хэмээн итгэл хүлээлгэж буйгаа “NBC” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан билээ. Хэсэг хугацаанд оньсого мэт байсан Хиларигийн сонгуульд нэр дэвших асуудал өчигдрөөр дуусгавар боллоо. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа албан ёсоор хэлж, кампанит ажлаа эхлүүлснээ зарлав.

 

Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоход бэлэн үү

 

Обамагийн дуусгаагүй ажлууд дараагийн Ерөнхийлөгчид шилжин очих нь тодорхой. Тэрбээр Украины зүүн хязгаарын асуудал, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл, Баруун Африкт дэгдээд буй эбола, эдийн засгийн уналт, Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг, Европ дахь санхүүгийн хямрал, Ойрхи Дорнодын хямрал, дэлхийн экологийн асуудал зэргийг дуусгаж чадахгүйгээр Цагаан ордноос явах нь тодорхой боллоо. Мэдээж хэрэг энэхүү асуудлыг дараагийн Ерөнхийлөгч цэг тавихын тулд ажиллах болно. Эмэгтэй хүн дээрх асуудалд анхаарлаа хандуулах нь хүнд даваа гэж ажиглагчид үзэж байна. Америк олон улсад унаад буй нэр хүндээ сэргээх болон эдгээр асуудалд эмэгтэй хүн эр хүн, дайчин шиг зориг гаргаж чадах болов уу.

 

Тэргүүн хатагтай

 

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн гэргий нар улс төрөөс хол явдаг. Ихэнх нь эрүүл мэнд, буяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, улс төрд оролцохоос зайлсхийдэг гэхэд болно. 1993-1993 оны хооронд тус улсыг Билл Клинтон удирдсан юм. Түүний гэргий Хилари Клинтон нөхрөө Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд улс төрийн карьераа эхлүүлсэн гэхэд болно. Тэрбээр эмэгтэйчүүдийн боловсрол болон эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийхийн тулд хэд хэдэн удаа кампанит ажил эхлүүлсэн удаатай.

 

Сенатор

 

2000 онд тэргүүн хатагтай асан Хилари Клинтон “Ардчилсан” намаас нэр дэвшиж сенатор болов. Ерөнхийлөгч Жорж Бушийн хамтрагчаар ажиллаж, Иракт дайны ажиллагаа явуулах тусгай ажиллагааны зөвлөлд багтаж, түүний улс төрийн амьдрал жинхэнэ утгаар нь эхэлсэн юм. 2003 онд Бушийн санаачлагаар Иракт цохилт өгөх нууц санал хураалт явагдав. Энэхүү санал хураалтад “Ардчилсан” намынхан орохоос эрс татгалзсан ч Хилари Клинтон нууц санал хураалтад оролцож, Иракт дайн явуулахыг зөвшөөрсөн санал өгчээ.

 

Обамад ялагдав

 

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан” намаас Барак Обама, Хилари Клинтон нар намаасаа өрсөлдөв. Намын нөхөд нь Обамагийн арьсны өнгө, мэдлэг, боловсрол дээр нь тулгуурлан сонгож, Хилариг дэмжээгүй юм.

 

 

Төрийн нарийн бичгийн дарга

 

Хилари 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

 

Нэр дэвшигч

 

Хилари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарлаж, ард түмнээсээ дэмжлэг хүсэв. Тэрбээр боловсрол болон эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхээр амлав. Мөн АНУ-ыг сүүлийн үеийн залуу улс болгохоо амлалтадаа тусгасан байна. Хиларигийн нэр хүнд эмэгтэйчүүд болон ахмадын дунд өндөр байгаа бол залуусын хувьд харьцангуй доогуур байна.

 

Хилари ард түмэндээ хандаж “Би Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Би ялагдах дургүй. Энэ удаагийн сонгуульд хүртэл ялагдахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Гэр бүлээрээ Ерөнхийлөгч болох уу

 

Түүний нөхөр Ерөнхийлөгч асан Билл Клинтон. Хэрвээ Хилари Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тэд Ерөнхийлөгч гэр бүл болох юм. Тэрбээр твиттертээ “Улс төргүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхгүй байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин