3000 жилийн настай ханыг эвдэлжээ
2015-04-13

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Иракийн Нимруд хотноо байрлах түүхийн музейд халдаж, 3000 жилийн настай, түүхийн гэрч болсон чулуун ханыг эвдэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид тус ханыг музейгээс гаргаад улмаар дэлбэлсэн байна.

 

Дэлбэрэлт зохион байгуулсан хэт даврагч Жихада Абуль гэгч “Ирак өнөөдрийн түүхээрээ амьдрах болно. Бид бүх түүхийг устгах болно. Халифын улс Засгийн эрхийг авсныхаа дараа шинэ Ирак улсыг байгуулна” гэж хэлжээ. 10 минутын турш үргэлжлэх видео бичлэгт хадыг хэрхэн сүйтгэж буй тухай гаргаж, “Бидний дараагийн зогсоол Багдад хот” гэсэн байна.  Тус бүлэглэлийн дайчид энэ оны эхээр Мосул хотноо байрлах хэд хэдэн музейд халдаж, түүхийн дурсгалт олон зүйлийг эвдэлсэн билээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон Иракийн Ерөнхий сайд Абдуль аль Хайди нар НҮБ-аас эртний түүхийн гэрч болсон дурсгалт зүйлсийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
manai mongolchuud ednees yugaaraa iluu yumbdee.
2015-04-14
Зочин:
Хүннүгийн булш онгоныг сүйтгэх гээд байгаа нөхдүүд чинь эд нар юм байна шдэ бүх түүхийг устга даа алтны төлөөх хэт даврагчид минь хайран түүх
2015-04-13
zochin:
Het dabaragchid setsetsiin ubchtunguudiin buleglelees burdsen uhamsariin doroitoltoi erguu tolgoinuud yumaa. Iim humuus l tedentei negdej baigaa. Eruul niigemd heregtseegui.
2015-04-13
Зочин:
buduulgiin orgil bolson pizdanuud yum daa
2015-04-13