Шимтгэл төлөгч шилдэг ААН-үүдийг алдаршууллаа
2015-04-13

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг урамшуулах зорилгоор “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага” шалгаруулдаг уламжлалтай. Энэ хүрээнд өнөөдөр НДЕГ-т үндэсний тэргүүлэгч ажил олгогч, нийгмийн даатгалын шитмгэл төлөгч шилдэг байгууллагуудыг шалгарууллаа.

 

2014 оны санхүүгийн жилд нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг 1.2-1.7 сая төгрөг хүргэж, ажиллагсадаа нийгмийн даатгалд бүрэн хамруулан, шимтгэлийг хуулинд заасан хугацаанд нь ноогдуулан төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг цаг хугацаанд нь ногдуулан төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг цаг хугацаанд нь гарган, хуулиар хүлээсэн Ажил олгогчийн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй нэр бүхийн 11 ажил олгогч шилдэгээр шалгарчээ.

 

Шилдэг аж ахуйн нэгжүүдээр

  1. “Бороо гоулд” ХХК
  2. “Трансвест Монголиа” ХХК
  3. ИНЕГ-ын Агаарын хөдөлгөөний үйлчилгээ
  4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК
  5. “Баян Айраг эксплорейшн” ХХК
  6. “Энержиресурс” ХХК
  7. “Дулааны цахилгаан станц-4” ХХК
  8. МИАТ компани
  9. “Петрочайна Дачин Тамсаг”
  10. ХААН банк
  11. “Саусгоби Сэндс” ХХК тус тус шалгарчээ.

 

НДЕГ-ын дарга Ц.Уртнасан: 2014 онд1.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн

 

2014 онд санхүүгийн жилд Нийгмийн даатгалын тухай сангийн төсвийн тухай хуулийн 1.5 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Энэнээс 956 тэрбум нь ажил олгогчоос төлөх шимтгэл байсан юм.

 

2014 онд 95 хувийг төлүүлж, нийгмийн даатгалаас төлөх шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг төлсөн.

 

2015 оны санхүүгийн жилд 39.5 мянган ажил олгогч бүртгүүлсэн байгаа. Энэ нь ажил олгогч буурсан гэж хэлж болохгүй, харин ч нийгмийн даатгалын хамралт нэмэгдэж байна.

 

Энэ үеэр зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. 

 

“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат: Манай ажилчдын цалин 1.2 сая төгрөгөөс дээш байгаа

 

Манай байгууллага 380 гаруй ажиллагсадтай. Манай компанид ажиллагсадын 95 хувь нь монголчууд бөгөөд тэдний дийлэнх нь Өмнөговь аймгийн Сервэй, Ноён, Гурван тэс, Даланзадгад сумын иргэд байдаг юм. Гадаадын дөрвөн ажилтантай. 2014 онд манай компани Нийгмийн даатгалын ерөнхий газрын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан. Зах зээлийн  нөхцөл хямарсан, ялангуяа нүүрсний борлуулалт буурсан энэ үед бид ажиллагсадынхаа нийгмийн даатгалыг бүрэн төлж байя гэсэн бодлого барьж байсан.

 

Өнгөрсөн долоо хоногоос үйл ажиллагаа маань эхэлсэн. Цаашдаа нүүрсний зах зээлийн үнэ өсөх эсэхээс үл хамааран борлуулалтаа хийгээд явахаар Хятадын талтай гэрээ хийсэн. Манайх жиллагсадынхаа нийгмийн асуудалд анхаарч байдаг. Сул зогссон ч гэсэн нийгмийн даатгалаа төлж байдаг.

 

Шилдэгээр шалгаруулахад хэд хэдэн үзүүлэлтээр ажил дүгнэж байна. Цалингийн дундаж 1.2 сая-аас дээш байх ёстой гэж байна. Манай ажилчдын цалин 1.2 сая төгрөгөөс дээш байгаа. Даатгалаа цаг хугацаанд нь төлдөг. Ер нь нийгмийн даатгал болон татвар төлөлтийн байдлаараа тэргүүлж ирсэн. Сүүлийн таван жил Татварын ерөнхий газрын  Шилдэг татвар төлөгч шилдэг 100 аж ахуйн нэгжийн 9-т жагсаж ирсэн. Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгчөөр дахин шалгарч байгаад манай хамт баяртай байна. Цаашид улам их хичээж ажиллана аа бид.

 

Дөрөвдүгээр цахилгаан станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Наранхүү: 2014 онд 7.4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн

 

Манай байгууллага 1400 ажилтантай. Өнгөрсөн 2014 онд 7.4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Өргүй ажиллаж байна.

 

Манай компанийн хэмжээнд нийт ажиллагсадын дундаж цалин 1.4 мянган төгрөг байдаг. Нийгмийн даатгалыг цаг тухайд нь төлснөөр хоёр ач холбогдолтой.

 

Нэгдүгээрт, байгууллагын нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага өндөрсөж байна. Хоёрдугаарт, ажиллагсадын маань нийгмийн баталгаа үүсч байгаа юм.

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсын нэрээр хошгируулах гэж энэ. Тэтгэвэрт гарахад нь мөнгө байхгүй. Эмнэлэгт үзүүлье гэхээр эм тариаг нь таначихсан
2015-04-13
1234:
35 terbymaa tuluurei
2015-04-13
зочин:
Монгол улсын ерөнхий прокурорын орлогч байсан хүн гадаадын компанийн гүйцэтгэх захирал байх юм
2015-04-13