Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-04-14

Төрийн ордны Их танхимд

09:00 цагт “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган” эхэлнэ. Холбогдох утас: 88022804, 88989878

 

Батлан хамгаалахын их сургуульд

11:00 цагт Монголын цэрэг ирэх сарын 9-нд ОХУ-ын Улаанталбайд ялалтын парад алхана. Парад алхах баг бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар танилцана. Харилцах утас 99160187, 99121715

 

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагт  МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын "Сэтгэлийн үг" бие даасан тоглолтын хэвлэлийн бага хуралтай. Та бүхэн сонирхсон асуулт, ярилцлагаа авах боломжтой юм. Сэтгүүлчид тоглолтыг мандатаар сурвалжилна. Тодруулах утас. 88888070

 

Хайлаастын хуучин эцэс Чингэлтэй дүүргийн 15-р хороонд /72р сургуулийн хажууд/

12:30 цагт Чингэлтэй дүүрэгт барих Хүүхдийн амбулторын шав тавих ёслолын ажиллагаа болно. 86669627

 

МХО-ны их танхимд

13:00 цагт Хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготой “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн болно. Тэмцээн 09:00 цагаас эхэлж, нээлтийн үйл ажиллагаа 13:00 цагт болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99767480, 91399149, 93016666 дугаараас авна уу.

 

МҮХАҮТ-ын 404 тоотод

10:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа болно

 

Shuud.mn
Сонин хачин