А Cool: Би тэнгэр шүтлэгтэй
2015-04-14

Хайрын дуунуудаараа залуусын дунд танил болсон дуучин А Cool буюу Б.Анхбаяр өнөөдөр 29 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулан өнөөдөр  20 цагт   “А Cool & All star” өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй хувийн амьдрал болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

-Танд нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье. Тоглолтын бэлтгэл хэр хангагдав?

-Өө, баярлалаа. Тоглолтын бэлтгэл маш сайн хангагдаж дууслаа. Маргааш /өнөөдөр/ болох тоглолтоо хүлээгээд, сэтгэл догдлоод л байж байна.

 

- Ихэвчлэн хайрын дуу дуулдаг дуучинтай, хайр дурлалын талаар ярилцмаар байна. Биднийг хүүхэд байхад аав, ээж нар амьдрал хайр дээр тогтдог гэж ярьдаг байлаа. Харин сүүлийн үед залуус нэгнээ хайрлахын тулд тодорхой хэмжээний шалгуурууд тавиад байх шиг санагдах болсон?

-Магадгүй энэ нь нэг талаараа үнэн. Энэ бүсгүй их сайхан биетэй юм, түүний барьдаг утас нь гоё, дугаар нь тасархай ч гэдэг юм уу. Иймэрхүү хандлага ажиглагдаж байдаг л даа. Түүний аав нь их баян гэсэн. Би түүнтэй гэрлэвэл сайхан амьдарна гэх бодолтой болчихсон. Тэгээд үүнээсээ болж жинхэнэ амьдралын замд гарангуутаа шантардаг. Ухардаг. Үүнд хэн хохирох вэ гэхээр хүүхэд. Хүүхэд амьдралын золиос болж үлдээд байгаа олон залуу гэр бүлийг та бид мэднэ шүү дээ. Тиймээс би дуугаараа жинхэнэ ариун хайр, зөвхөн сэтгэлээс нийлсэн амьдралыг клипээрээ харуулахыг зорьдог. Залуучууд нэгнээ хүн гэж харж хайрлах нь зөв амьдралын эхлэл болох болов уу гэж би санадаг. Нэгнээ байгаагаар нь хайрлах сайхан шүү дээ. Хамтдаа бүгдийг босгоно, бүтээнэ гэж зорих сайхан. Хэн нэгний хөрөнгөөр биш хамтдаа хөдөлмөрлөж бүтээсэн амьдрал өөрт хүртэл хожим нь үнэ цэнэтэй байна биз дээ. Ингэж л бодож байна.

 

-Таны хамгийн дургүй зүйл юу вэ?

-Зүгээр суух. Хүмүүс яасан худлаа залдаг, онгироо нөхөр вэ гэж бодож магадгүй. Би үнэхээр зүгээр суух дургүй. Цаг нөгцөөсөн, хийх зүйлээ олж ядсан хүмүүст дургүй. Цаг бол алт. Урсан өнгөрсөн цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй. Энэ амьдралдаа хийсэн зүйлтэй байя гэвэл цаг хугацаатай л ямагт уралдаж байх ёстой юм шиг санагддаг. Би залуусыг ном сайн уншаасай гэж хүсдэг. Сүүлийн үед Social media маш хурдацтай тархаж, хөгжиж байна. Залуус тэнд ихэнх цагаа өнгөрөөж байна. Түүнийгээ мэдээлэл авч байгаа гэж андуурах вий. Аль болох интернэт орон зайнаас хөндийрч номноос оюуны мэдээлэл авч мэдлэг хуримтлуулаасай гэж хүсдэг. Уучлаарай бага зэрэг шүүмжлэлтэй хандаж байж мэдэх юм. Залуус хэт их хэлбэр хөөцөлдөж байна. Үнэтэй гар утас барьж, ганган машин жолоодохыг хүсч байна. Энэ бүхэн эцэстээ хэнд ч хэрэггүй хоосон зүйл гэдгийг л ухамсарлаасай гэж боддог.

 

-Дуучин болох хувь тохиол хэрхэн бүрдэв. СУИС-ийн бүжигчний ангид суралцаж байсан гэдэг юм билээ?

-Хүн бүхэн өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Би дунд сургуулийн сурагчидтай уулзалт хийж, тэдэнтэй ярилцах дуртай. Олон ч удаа сурагчидтай уулзалт зохион байгуулж, яриа хийж байсан. Тэгэхдээ би нэг л зүйлийг их олон ярьдаг. Хүн амьдралдаа маш чухал хоёр сонголт хийдэг. Нэгдүгээрт амьдралын хань. Ханиа хүн зөв сонгох хэрэгтэй. Үлдсэн насны амьдралаа хамтдаа өнгөрүүлэх эхнэр, нөхрөө бид зөв таних хэрэгтэй. Дараа нь мэргэжил. Мэргэжлээ зөв сонгоогүйгээс болж насаараа өөрийгөө олоогүй, авъяас чадвараа нээж чадаагүй хүмүүс маш олон бий. Хэн нэгнээс шалтгаалахгүйгээр өөрийнхөө хүсч тэмүүлж, чадна гэж өөртөө итгэж байгаа тэр мэргэжлээ л залуус сонгох хэрэгтэй. Тиймээс миний ээж, аав цагдаа байлаа гээд би заавал цагдаа болох ёсгүй. Би өөрөө ч энэ замаар мэргэжлээ сонгосон. Багаасаа өөрийгөө урлагийн хүн болно гэж төсөөлж ирсэн. Харин ээж маань намайг эмч болгоно гэдэг байлаа. Миний хүү сайн эмч болж олон хүнийг өвчингүй болгоно гэдэг байсан юм. Гэхдээ би өөрийнхөөрөө сонголтоо хийж дуучин болсон. Дуучны амьдралыг сонгоод A Cool болсон.

 

-Нэрний учир ингэхэд юу юм бол. Таны жинхэнэ нэр Б.Анхбаяр байх аа?

-Тийм ээ. Намайг Б.Анхбаяр гэдэг. Харин А Cool нэрний хувьд А гэдэг нь мэдээж нэрний минь эхний үсэг. Харин уран бүтээлээ ямагт Cool байгаасай гэж хүсч ингэж нэрийдсэн. Нэг их сүртэй учир начир гээд байх зүйл үгүй л дээ. Хүмүүс ямар учиртай юм гэж их асуудаг. Товчхондоо бол ийм л утгатай.

 

-Уран бүтээлчдэд мэдрэмж гэж зүйл маш чухлаар яригддаг юм билээ. Тухайлбал дуу, хөгжим танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

 

-Үнэн. Жишээлбэл би дуу сонсохгүйгээр нэг ч өдөр байж чадахгүй. Өглөө босоод сонгодог хөгжим сонсоно. Орой унтахдаа ч сайхан аялгуу сонсох дуртай. Өөрөө урлагийн хүн учраас яг тэр гэж нэг урсгалын хөгжим, дуу сонсдоггүй. Рок, поп, жааз гээд бүгдийг сонсдог. Хөгжим бол хүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг, маш том мэдрэмж төрүүлдэг зүйл. Урлаг гэдэг тэр чигээрээ мэдрэмж юм. Ямар ч хүн дуу сонсоод сэтгэлдээ ямар нэгэн мэдрэмжийг авч байдаг шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй. Хөгжим гайхалтай яруу мэдрэмжтэй. Ямар байтлаа л ботгоо голсон ингэ хуурын эгшгийг сонсоод уярч хайлах билээ, тийм биз дээ. Тэгэхээр хөгжим үнэхээр гайхалтай.

 

-Ингэхэд дуунуудыхаа хөгжмийн ихэнхийг өөрөө зохиосон гэж сонссон. Ер нь дуунуудаа өөрөө бичдэг үү?

-Дууныхаа аялгуу, аяыг өөрөө зохиодог. Үгээ ч бичдэг. Залуу хүн өөрийгөө хэзээ ч голдоггүй байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй санагддаг. Гэхдээ мэдээж алтан үеийн мундаг хөгжмийн зохиолчдоос болон өөрийнхөө үеийн залуусаас суралцах зүйл маш их бий. Тэднээсээ дуу авч дуулах нь ч бий.

 

-Таны  “Зөөлөн хайр” дуу анх гарч ирэхдээ хүмүүст шууд хүрсэн. Үүнд магадгүй дууны кино шиг клип нь ч нөлөөлсөн байх. Дараа нь “Аниргүй итгэл” дуу “Зөөлөн хайр”-ын үргэлжлэл болж гарсан шүү дээ. Энэ санаа ер нь хэрхэн төрөв?

 

-Би гунигтай зовлонтой зүйл дуулаад байх нэг их дуртай биш. “Зөөлөн хайр” бол хүнд дуу шүү дээ. Клип нь ч тийм. Төрөхийн хүндрэлээс болоод хайртай гэргий нь нөхөртөө хүүхдээ орхиод энэ хорвоогоос хальж байгаа тухай. Би энэ дуугаа аавдаа зориулж бүтээсэн юм. Миний аав намайг бага байхад бурхан болсон. Аав минь ээжид зориулж дуулж байгаа маягтайгаар бүтээсэн л дээ. Харин дууны клипэн дээр нэг залуу хүүхдээ тэврээд үлдэж байгаа. Тэгэхээр хүмүүс бодсон байх л даа. Ингээд яах юм, энэ залуу хүүхэдтэйгээ л үлдлээ гэж. Ингээд “Аниргүй итгэл” гэж дуу зохиогоод түүний клипийг “Зөөлөн хайр” дууныхаа үргэлжлэл болгочихсон юм. Мөн нэг өдөр хүүхдээ алдсан эх өнөө залуугийн охиныг хязгааргүй ихээр хайрлаж яваандаа аавтай нь хайр сэтгэлтэй болж аз жаргалтайгаар төгсдөг. Амьдралд алдсан зовлон үзсэн хүний сэтгэлд ч гэсэн нэг л өдөр аз жаргал ирнэ гэдгийг харуулах гэж зорьсон. Тэнгэрт үргэлж л бороо ороод байдаггүй биз дээ. Нэг өдөр нар гардаг. Тийм л утгатай. Сайхан бүхнийг бэлгэдэж хайр бүхэн аз жаргалтай байгаасай гэж л тэр клипээ хийсэн.

 

-Таны ээжийг хэн гэдэг вэ?

-Дуламсүрэн гэж сайхан бүсгүй бий. Ээж маань намайг ганцаараа гардаж, өсгөсөн. Өнөөдрийн амжилтанд хүрэхэд ээж маань их нөлөөлсөн. Ганцхан миний төлөө бүх насаа зөвхөн надад зориулсан. Ийм учраас ээждээ өдөр бүр баярлаж, хайртай гэдгээ хэлэхийг хичээдэг.

 

-Таныг бөө болсон гэж сонссон. Энэ үнэн үү?

-Үнэн. Би тэнгэр шүтлэгтэй. Хүмүүс бөө гэхээр хараал ерөөл хийдэг, хүмүүс дуудаж мөнгө авдаг гэж буруу ойлгож болохгүй. Тэнгэртэй холбогдсон хүн зөвхөн өөрийгөө бодохоо больж, ах дүү амраг садан, олон түмнийг бодож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, улаач хүнд цэвэр хариуцлага ноогддог.

 

-Таныг шил цуглуулах сонирхолтой гэж байсан. Ер нь тэгээд ч өөрөө их шил зүүдэг?

 

-Би их олон зүйлийг дотроо бодож явдаг хүн л дээ. Нэг талаар сүжигтэй гэсэн ч болох байх. Нүд бол сэтгэлийн толь гэдэг шүү дээ. Нүдний шил бол миний хобби. Надад маш олон шил бий. Дээр нь надад нүдний шил их сайхан зохидог. Тиймээс зүүх дуртай. Бас нэг зүйл юу гэхээр би бүх зүйлээ олны өмнө ил байхад дургүй. Жишээлбэл нүүрний хувирал, нүдний хөдөлгөөн зэргээ хүртэл хүн бүхэнд мэдэгдээд харуулаад байх нь таатай зүйл биш санагддаг. Нүдний гал ч гэж манайхан ярьдаг. Тэр үүднээсээ л бас нэг их олон хүнд тэр бүхнээ харуулаад байхыг хүсдэггүй.

 

-Та хэр олон найзтай хүн бэ. Нөхөрлөлийн үнэ цэнэ ер нь юундаа оршдог юм бол.

 

-Миний мэдэхээр Оросын “Бригад” гээд кино байна. Дэлхийд алдартай “Загалмайлсан эцэг” гэж бий. Энэ киног би маш олон удаа үзсэн. “Загалмайлсан эцэг” юугаараа мундаг гээд, юундаа тэр олон сая хүнийг өөртөө татаж чадав гээд бодохоор тухайн кинонд өгүүлж байгаа гол санаа нь үнэнч байдал л юм билээ. Үнэнч гэр бүл, найз нөхдийн харилцаа. Үнэнч бизнес түнш гэж бас байгаа. Чингис хаан мэдээж агуу ухаан, хүч чадалтай хүн байж. Мөн дээр нь түүний өрлөг, жанжид их хаандаа хязгааргүй үнэнч байсан нь түүнийг улам хүчирхэг болгож чадсан байна. Тиймээс бүхий л харилцааны хамгийн чухал тулгуур, хөшүүрэг нь үнэнч байдал юм. Би бол цөөн тооны үнэнч найзтай.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ataarhav:
deer ulsuud ataarhaad shees goojloo zugeer zaluu ulam huchtei bai chi ulam iheer ylna harin ene humuus ataarhaldaa hoino hotsrood zamhrana
2015-04-15
Зочин:
Ийм хоолойтой хунийг нэг муу ямаан тенор гэдэг гэнээ....кккк
2015-04-14
zzzcc:
A cool ch geh shig zugeer engiin orig nereereee Luvsangalsandanzan gedegeeree baij bhku.
2015-04-14
Зочин:
yag unen. Zaaval buu bolj baij tuslah albagui l dee
2015-04-14
Зочин:
orosiin brigad kino yu heleh ged bga mal we yarij ch chadhgui durak
2015-04-14
bbc:
gomo yum baij boo bolood
2015-04-14
boo:
Boo ch geh shig teneg yum yridag mal ve. hund tuslahad zaawal boo boloh albagui malaa. Zugeer setgeliin asuudal boo bish bol hund tuslahgui yumuu chi
2015-04-14
Зочин:
yag unen. Zaaval buu bolj baij tuslah albagui l dee