Жизель загварын тайзаа орхив
2015-04-16

 

Бразилийн супермодель Жизель Бундхен загварын тайзаа албан ёсоор орхисон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Бразилийн Сан Пауло хотын загварын долоо хоногт оролцож, сүүлийн удаа загварын тайзнаа алхжээ.

 

Жизель “Намайг дэмжиж, урам хайрласан бүхэнд баярлалаа. Өнөөдрөөс би ээж, эхнэр Жизель Бундхен боллоо. Амьдралыг минь амттай болгосон загварын тайздаа баярлалаа. Би шинэ мөрөөдөл, зорилгын төлөө тайзаа ийнхүү орхиж байна” гэж хэлжээ. Түүнийг ийнхүү хэлсний загварын үзүүлбэрийг үзэхээр ирсэн бүх үзэгч болон загвар өмсөгч, дизайнер нар түүнд хүндэтгэл үзүүлж, алга ташсан байна.  

 

Өдгөө 34 настай Жизель 2009 онд хөлбөмбөгчин Том Брэдитэй хуримаа хийсэн билээ. Тэд хүү, охин хоёртой. Жизель загварын ертөнцөд 1990 оны эхээр орж ирсэн бөгөөд 2004 оноос эхлэн “Victory secret’s” сахиусан тэнгэрээр ажиллажээ. Түүний жилийн орлого 140 сая ам.доллар юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин