Богд уулыг тойрсон хурдны замын зураглалыг танилцуулжээ
2015-04-17

Төв аймгийн бүс нутгийг түшиглэж  Монголд анх удаа нисэх онгоц, галт тэрэг,хурдны тойрог зам, авто зам бүхий хурдны галт тэрэг зэрэг тээвэр логистикийн төв байгуулах гэж байгаа.

 

Хөшигийн хөндийгөөс Улаанбаатар хүртэл тавих зам үргэлжилсээр нийт дөрвөн хэсэг зам нийлж Богд уулыг тойрсон  тойрог хурдны замын зураглал бүтээн байгуулалтын ажлын талаар  нутгийн иргэдэд ажлын хэсгийнхэн танилцуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндийгөөс Улаанбаатар, Налайхаас Майдар, Зуунмод хотоос Хөшигийн хөндий гэсэн хатуу хучилттай авто зам тавих юм байна.

 

Ингэснээр өөр хоорондоо уялдаагүй байсан замын цогц бүтээн байгуулалт болох аж. Мөн төмөр замын асуудал ч яригдаж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
dendev:
ene deer bichsen gar uuruu huts za.ded butets hugjij bj busad salbar ni hugjdug gedgiig 6 nastai huuhed ch medeh bhdaa
2015-04-17
za hutsaa:
uhsenii chini zam mam ene uls urunduu damfuurah gj bgaan bishuuu
2015-04-17