Морин хуурчдын олон улсын уралдаан болно
2015-04-17

Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болно.


Мэргэжлийн морин хуурчдын дунд болсон I, II уралдаан 2002, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бол  III  уралдааныг олон улсын уралдаан болгон зарлаж, 2010 онд амжилттай зохион байгуулжээ. Уралдаанд оролцогчдыг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 10-ныг дуустал бүртгэх ажээ. 


Уралдаанд мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчид болон бүх шатны сургалт явуулж буй сургуулиудын оюутнууд, чөлөөт уран бүтээлчид оролцох боломжтой юм байна. Мөн уралдааны программыг хангасан морин хуур суралцагч, тоглогч, гадаадын иргэд ч гэсэн оролцох бүрэн боломжтой ажээ. 

Энэхүү уралдаан нь гурван үе шаттай бөгөөд заагдсан бүтээлүүдийг тоглох юм байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин