Брэдли Купер оны онцлох эрхэм болов
2015-04-17

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийг “TIME” сэтгүүл энэ оны онцлох 100 эрхмийн нэгээр тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэхүү шалгаруултыг анх удаагаа тэргүүлж байгаа бол өнгөрсөн жил 56 дугаар байрт жагссан юм.

 

Жүжигчин эр 2014-2015 оны хооронд “Америк маягийн дээрэм”, “Серена”, “Үг”, “Америкийн мэргэн бууч” гэх киноны гол дүрийг бүтээж, нийтдээ 120 сая ам.долларын ашиг олсон юм. Куперийн араас жүжигчин Леонарда Ди Каприо, Том Круз, Брэд Питт реппер Жей Зи нар жагссан байна.

 

Харин “TIME” сэтгүүл оны нөлөө бүхий эрхмээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг нэрлэсэн. Нөлөө бүхий эрхэм жагсаалтыг Германы Канцлер Ангила Меркел удаалсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тавдугаар байрт жагсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин