Монгол эмэгтэйчүүдийг сэжигтнээр татан шалгаж байна
2015-04-18

Гадны оронд манай иргэд амь насаа алдсан хэрэгт монгол эмэгтэйчүүдийг холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, Францад амьдарч байсан манай улсын иргэн М гэгч эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сард гадны нөлөөтэйгээр, Малайз улсад манай иргэн О гэх эмэгтэй өнгөрсөн долоо хоногт барилгын зургаан давхраас унаж нас барсан.

 

Дээр хэргүүд гарах үед манай улсын иргэд хамт байж таарчээ. Тиймээс эдгээр хэрэгт манай улсын иргэдийг холбогдуулан шалгаж буй юм байна.

 

Гадаадад буй монголчуудаа тухайн улсынхаа хуульд захирагдаж, архидан согтуурч зүй бус авирлахгүйгээр, нэгэндээ хүндэтгэлтэй амьдрахыг Гадаад хэргийн яамны Консулын газраас анхааруулсаар байгаа.

 

Б.Хүлэг  

Shuud.mn
Сонин хачин