“МН17” осолдсон газар хөшөө босгоно
2015-04-19

 

Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц өнгөрсөн оны долоодугаар сарын 18-нд Украины зүүн хязгаарт осолдсон билээ. Ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан юм. “МН17” онгоц сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч урьдчилсан байдлаар “БУК” хэмээх пуужингаар харвасан нь тогтоогдсон билээ. Тэгвэл ослоор 100 гаруй иргэнээ алдсан Голландын Засгийн газар осол болсон газарт дурсгалын хөшөө босгохоор болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Хөшөөг барих ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд Голланд болон Малайзын мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гаригт ослын газарт очсон байна. Ирэх сарын 15-ны өдөр тус хөшөө сүндэрлэх бөгөөд мөн ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхнийг ослын газар авчрахаар төлөвлөжээ.

 

Ослоор Голландын  154 иргэн, Австралийн 27 иргэн, Малайзын 23 иргэн болон багийн 15 гишүүн, Индонезийн 6 иргэн, Германы 4 иргэн, Белгийн 4 иргэн, Филиппинийн 3 иргэн, Канадын 1 иргэн зорчиж явсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин