С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө
2015-04-20


Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 



Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх юм байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байв. Цэцэг өргөх ёслол 11.00 цагаас болох ажээ. 



Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд  таалал төгссөн бөгөөд Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч байсан билээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин