Кимийн гэр бүл таалагддаггүй
2015-04-21

Реппер Кейни Уэст өчигдөр худалдаанд гарсан “PAPER” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр эхнэр Ким Кардашианы гэр бүлд дургүй хэмээн ярьжээ.

 

Кейни “Үнэнийг хэлэхэд, Кимийн гэр бүлд надад таалагддаггүй. Энэ ярилцлагын дараа Ким бид хоёр муудалцах байх. Гэхдээ би үнэнийг нь хэлэхийг хүсч байна. Тэднийг бүх хэвлэлийнхэн гол байгаа болгодог. Олны анхаарлыг татахын тулд элдэв янзын арга сэдэж байгаад дургүй хүрмээр” гэж хэлжээ.  

 

Сэтгүүлч реппер залуугаас “Эхнэрийнхээ гэр бүлд дургүй учир тэдний реалити шоунд оролцдоггүй юм уу” гэхэд “Тиймээ. Кимтэй гэрлэсэн гэх шалтгаанаар бүх зүйл нь оролцоно гэсэн үг биш” хэмээн хариулжээ. Хосыг саяхан салах гэж байгаа хэмээн хэвлэлүүд бичих болсон юм. Энэ тухайд Кейни “Бид салахгүй ээ. Үүрд хамтдаа” гэсэн байна.

 

Энэ оны эхээр Ким Кардашиан “PAPER” сэтгүүлийг нүцгэн зургаараа чимсэн юм. Тус сэтгүүл түүхэндээ анх удаагаа 10 сая хувь борлогдсон билээ. Кейни ярилцлагынхаа үеэр тус сэтгүүлийг харсан бөгөөд “Надад таалагдаж байна. Үнэнийг хэлэхэд, бид нэг нэгнийхээ асуудалд оролцдоггүй юм” хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Nomin:
Sain zaluu saihan ch zaluu uhaalag zaluud yagaad iim hoshnogo tolgoitoi huuhen taardag bnaa
2015-04-21