“ИСИС” шинэ тэргүүнтэй болно
2015-04-23

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг 2012 оноос эхлэн удирдсан Бакар аль Багдади АНУ тэргүүтэй холбоотон орнуудын агаарын дайралтын үеэр хүнд шархтаж, сэхээнд байгаа тухай Иракийн Ерөнхий Хайдар аль Абади мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд “ИСИС” шинэ удирдагчтай болох асуудлаар ярилцаж эхэлсэн гэж тус бүлэглэлд элссэн тагнуулууд мэдээлжээ. Бакар аль Багдади амиа алдаж, дараагийн тэргүүнээр сонгогдох гэж улайрсан хэт даврагчид хоорондоо дайтаж, улмаар тус бүлэглэл дотроосоо хагарч, бутрах давуу талтай гэдгийг Ерөнхий сайд “AFP” агентлагт ярьжээ.

 

Армийнхан хэт даврагчдад алдаад байсан Тикрит хотыг өнгөрсөн сард бүрэн чөлөөлсөн бол өдгөө Мосул хотыг чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн билээ. “ИСИС” бүлэглэлийн хүч суларч, дайчдынх нь тоо эрс багассан тухай Пентагон баталж, холбоотон орнуудыг хойш суухгүйгээр цохилтоо эрчимжүүлэхийг сануулсан юм.

 

Тус бүлэглэлд барьцаалагдсан АНУ, Их Британийн иргэд амиа алдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Бакар аль Багдадийг дэлхийн номер нэг алан хядагчаар нэрлэсэн билээ. Мөн Иракийн удирдлагууд түүний толгойг 25 сая ам.доллароор үнэлсэн юм.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин