Б.Навчаа: Хошин урлагт амжилт олохгүйгээ мэдрээд байгаа
2015-04-24

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Б.Навчаатай уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

 

 

-“Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” тоглолт өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой вэ?

 

-Онцлогийн хувьд маш олон юм бий. Аливаа хошин шогийн хамтлагууд тоглолт бүр дээрээр өөрийн онцлогоо гаргаж ирдэг байх. Энэ удаагийн тоглолтонд маань циркийн олон сонирхолтой үзүүлбэрүүд багтаж байгаа. “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” шоу тоглолтод маань “Мөрөөдлийн театр”-ын баг бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байна. Ааяа эгч маань л оролцож амжаагүй.

 

Түүнчлэн, сүүлийн үеийн хошин шоу тоглолт маань тусгай найруулагчтай ажиллаж байгаа. Миний хувьд 10 гаруй жилийн өмнө Б.Батзаяа ахынхаа үед нэг хэсэг хошин шоу тоглолтод оролцож байна. Тэр үед хошин шогийн хамтлагуудад найруулагч гэж байсангүй.

 

-Сүүлийн үед улс орны эдийн засаг хүндхэн байх шиг байна. Энэ асуудал уран бүтээлч танд нөлөөлж байна уу?

 

-Нөлөөлөлгүй яахав. Уран бүтээлч бид чинь ард түмний нэг хэсэг шүү дээ. Зарим хүмүүс жүжигчин хүнийг алдаж болохгүй гэж ойлгоод байдаг. Магадгүй олны танил гэдэг утгаар нь ингэж ойлгоод байгаа бололтой.

Манайд бол од гэсэн ойлголт байхгүй. Өөрийгөө од гэж бодож яваа хүн бол буруу бодож байна. За яахав, хэдхэн хүний хүрээлэлд танигдаж яваа гэсэн ойлголт байж болох юм. Хүн бүр өөр орчинд өссөн юм чинь өөр өөр хүмүүжилтэй байх нь ойлгомжтой. Тэр хүн заавал бүх хүнд таалагдах албагүй.

 

Санхүүгийн хямрал уран бүтээлч бидэнд маш их нөлөөлж байна. Урьд рекламын санал энд тэндээс маш их ирж, заримыг нь буцаадаг байсан.  Харин одоо эсрэгээрээ бид нар рекламыг гуйх маягын юм болж байх шиг байна.

 

Чухам ямар хүмүүст эдийн засгийн хямрал нөлөөлөхгүй байгааг ард түмэн мэдэж байгаа байх.

 

 

-Та 10 гаруй жилийн өмнө хошин урлагт тоглож байгаад завсарлаж, хэдэн сарын өмнөөс “Мөрөөдлийн театр”-т эргэн ирлээ гэж ярьлаа.  Өнгөрсөн хугацаанд хошин урлагийн хамтлагуудын чансаа, ур чадвар хэр өөрчлөгдсөн байна?

 

-Би сургуулиа төгсөөд Б.Батзаяа ахтай хамт тоглолт хийдэг байсан л даа. Тэр үед их задгай, чөлөөтэй тоглолт үзүүлдэг байв. Тэрийг ч үзэгчид маань их сайхан хүлээж авдаг байлаа. Тэр үед “За, би хошин урлагаар тоглох ирээдүйтэй” гэж өөрийгөө тоодог байсан юм.

 

Түүнээс хойш нэг хэсэг хошин урлагаас завсарлага аваад  хувийн амьдрал, кино уран бүтээлээ хийлээ. Эргээд хошин урлагтаа ирэхэд бага зэрэг айдас төрж байсан. Одоо ч тэр айдас хэвээрээ байгаа.

 

Яагаад ч юм, хошин урлагийн тоглолтод өмнөх шигээ чөлөөтэй байя гэхээр болж өгөхгүй, бие баригдалтай л байгаад байгаа. Харин инээдмийн жүжиг бол өөр. Тэр чинь тусгай зохиол, найруулагтай.

 

Ер нь бол хошин урлагт амжилт олохгүй юм байна гэдгээ мэдрээд байгаа.

 

-Тэгэхээр хошин урлагт дахин тоглохгүй гэсэн үг үү?

-Би өөрийгөө хөгжүүлэх, задрах ёстой гэдгээ ойлгоод байгаа. Харин найруулагчид маань чи бол жинхэнэ хошин шогын хүн шүү дээ гэдэг. Тэр дундаа ярианы хошин шогыг илүү хөгжүүлж чадна гэж хэлдэг.

 

-Үзэгчдийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэж хошин урлагын мастерууд ярьдаг. Танд ямар санагддаг вэ?

 

-Тийм шүү. За энэ ч явахгүй дээ гэсэн юм дээр учиргүй инээнэ, харин энэ нь ч “алаад” өгнө дөө гэсэн юм дээр огт инээдэггүй. Одоогоос 10 жилийн өмнөх үзэгч, одоогийн үзэгчдийн сэтгэлзүй хоёр огт өөр болсон байна.

 

Тухайлбал, Б.Батзаяа ахтай тоглолт хийдэг байхад хүмүүс хараад л их инээдэг байж. Харин одоо бол инээлгэх гэж их “сэтгэх” хэрэгтэй болсон байна. Эндээс дүгнэхэд үзэгчид маань их муу санаатай болжээ. Хэр барагийн юманд инээдэггүй.

 

 

-Магадгүй сошиал медиа их нөлөөлж байгаа байх.  Тийм үү?

 

- Яг үнэн. Хүмүүсийн “нүд тайлалт” их байна. Одоо хүмүүс дуртай зүйлээ youtube, facebook, twitter-ээс олоод үздэг болсон. Бас юм л бол “ухаалга” утсаа шагайгаад амьд харилцаагүй болсон байна. Тийм ч учраас энэ удаагийн тоглолтдоо энэ санааг оруулж тоглож байгаа.

 

 

-Инээдийн цаана эмгэнэл байдаг гэдэг үгийг хэрэгжүүлжээ?

 

-Тийм. Бид нар нийгэмд байгаа асуудлыг аль болох инээдтэй хийх гээд байгаа боловч цаад санаа нь үнэхээр эмгэнэлтэй байгааг тоглолтыг үзсэн үзэгчид маань олж харсан байх.

 

Өнөөдөр бидэнд Оюутолгой, Тавантолгой хэрэгтэй гээд алт, нүүрсээ ухаад байдаг. Үнэндээ үр хүүхэддээ юу үлдээх гэж байгаа юм бэ. Энэ уул уурхайн компаниудын цаана ихэнхдээ Хятад хүмүүс байдаг. Хүний хүн хэзээ ч бидний газар нутгийг хайрлахгүй. Үүнийг их ухаарах хэрэгтэй.

 

Адгийн наад зах нь айл өрх бүр усны хэмнэлт хийж, хэвшсэн байх хэрэгтэй шүү дээ. Наад зах нь шүдээ угаахдаа зүгээр л крантны усаа гоожуулаад зогсдог хүн олон байна.

 

-Та ярьж байгаа шиг ээ амьдрал дээр усаа хэмнэдэг үү?

 

-Би бол хэмнэдэг. Манай гэрт шүд ухаахад усыг стаканд хийж угаадаг. Охиндоо ч үүнийг хэвшүүлсэн. Хүн гэдэг чинь их муухай байдаг юм байна. Хятадад очоод нүүрээ угааж байхдаа усаа хэмнэж байгаа байхгүй юу.

Гэнэт “Өө яадын муу Хятадуудын ус урсвал урсаж л байг” гэж бодсон /инээв/. Тэгсэн хэрнээ л усаа хаагаад байгаа байхгүй юу.

 

Үнэндээ тэр Хятадын ус биш дэлхийн ус юм шүү дээ.

 

 

-Таны ааш занг “Ларьдма” киноны хянагч эмэгтэйн ааш араншингаар төсөөлдөг. Та ер нь ямар ааш араншинтай хүн бэ?

 

-Ерөнхийдөө төстэй. Үнэндээ би хэзээ ч хэний ч өмнө баг зүүдэггүй. Миний шулуун үгнүүд хүмүүст  хүнд тусдаг байж магадгүй. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг.

 

-Сүүлийн үеийн кинонд мэргэжлийн жүжигчид гэхээсээ илүү загвар өмсөгч, миссүүдийг их тоглуулдаг болжээ. Та дараагийн уран бүтээл дээрээ миссүүдийг тоглуулах уу?

 

-Би мэргэжлийн жүжигчин л тоглуулна. Өөрийн хувийн уран бүтээлдээ мэргэжлийн бус хүмүүс тоглуулах дургүй. 

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-17
DR ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-17
Navhaa:
humuus yasan teneg teneg yum bichdiin be.. Mundag chadaltai emegtei shu de
2015-05-04
Зориг:
Эргүү авгай зодуулж бх да таарсан новш. Урлагийг бүү гутаа
2015-04-25
Fan:
Delguurees tegj unegui um avsan ni ner hundiig ni unagasan. Gehdee uurtuu dugnelt hiideg, aldaa dutagdalaa oilgodog, jinhene junigchin hun mun uu gevel mun.
2015-04-25
Зочин:
httpfactnews.mndm5 Энд нөхрийнх нь ярилцлага бас л Навчааг ямар хүн болохыг нь тодорхой хэмжээнд харуулж бх шиг
2015-04-25
Зочин:
iim l buduuleg hooson tolgoitoi novsh doo
2015-04-25
хтсс:
Навчаагийн нөхөр одоо навчааг зодооч хаха зодож байхаар авгай бналээ шүү
2015-04-25
zochin:
21.000 gesen shounii utgiig alduulj uuriin neriig barin delguurees unegui um avsan n evgui setgegdel turuulsen. ontsgui buduuleg teneg ch um shig sanagdsan. huurhii manaidaa l od um bhdaa. buduuleg.
2015-04-25
nawchaa:
zaaas bitgii hutsaad bai ta nariin chadahgvi ymiig chadaj bna chaddag ym bol nadtai hereldehvv
2015-04-25
shvvmj:
nabchaa chi jvjigchin bish ee bie xaa zvs muu deer neg gadagshaa boxir toglolttoi urlagaar bol chi dotorgvi xelberiin gadaad ungu duu abia xaash yaaash togloltoi . zvgeer zaxiin damchin abgai cham shig aash ayag vzvvlj chadna chi bol jvjigchin bish shvv taiz delgecer khvmvvs chamaig vzexdee yarbaaj aij emeej ichij zobj urubduj vzdeg shvv!!! xatuu vneng khellee
2015-04-25
Зочин:
Harin ch sain chadvarlag bolhooroo tiim duriig sain amiluulaad bgaamshdee. NAVCHAA chi sanaa zovoltguee enen humuus chamaig harin ch aldarchuulaad bgaan bishuu
2015-04-24
Зочин:
maanagiig ni harj shooldog bolohoos ene bid 2 bol yereggui ee,heruulee hiigeed ko hii
2015-04-24
Зочин:
Yer n hadam eej zahiin naimaachin heruulch ehnriin durd sain zohino. Zangaa zasaj bs gedes idej surahgui bol iim dur l tohirn shuu.
2015-04-24
Зочин:
httpfactnews.mndm5 Жүжигчин Навчаагийн нөхөр анх удаа Миний ирээдүйн амьдралыг “ХҮЧИРХИЙЛЭГЧ” гэж нийгэмд бүү итгүүлээч Навчаа
2015-04-24
Зочин:
httpfactnews.mndm5 Энд нөхрийнх нь ярилцлага бас л Навчааг ямар хүн болохыг нь тодорхой хэмжээнд харуулж бх шиг
zailaaaaaaa:
zah deer garch gahaigaaaa vvr nubshoooo . bitgiii hudlaaa marzagnaj ard tvmniii halaazruuu ungiiguud bai ulugchin
2015-04-24
Зочин:
угийн муу жүжигчин. хэрүүл хийдэг авгайн дүрд л таарч тоглоод байдым шиг.
2015-04-24