Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй
2015-04-27

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо өчигдөр 15.00 цагийн үед 7.8 магниутын газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн дараа ойролцоогоор 1800 орчим хүн амиа алдаад байгаа бол тус улсын Онцгой байдлын яам амиа алдсан иргэдийг тоо нэмэгдэж болзошгүйг хэвлэлийнхэнд сануулж байна. Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын жуулчид болон уулчид байжээ. Их Британи улсын Онцгой байдлын яам Балба дахь газар хөдлөлтөөр хамгийн багадаа 12 иргэнээ алдсан хэмээн мэдээлсэн бол Австрали, АНУ, Канадын Засгийн газраас Балба улсын зорьсон хэсэг иргэд нь холбоо тасарсан, амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

 

Газар хөдлөлтөөр 70 гаруй жуулчин амиа алдсан гэв. Балбад байх дэлхийн ноён оргил Эверестэд авирахаар олон жуулчин тус улсад ирдэг юм. Газар хөдлөлт болох үед улсын хэмжээнд 22 мянган жуулчин байсан ба гамшигийн дараа 150 орчим жуулчин сураггүй алга болж, 50 орчим жуулчны цогцсыг барилгын нуранги зэргээс олжээ. Тус улсад 7.8 магниутын газар хөдлөлт болсон гэдгийг албаныхан уламжлав.

 

 

Амиа алдагсдын тоо эргэлзээтэй байна

 

Газар хөдлөлтийн дараа Балба олон улсын анхаарлыг татаж эхлэв. Хэвлэлүүд албаны эх сурвалж болон хөндлөнгийн гэрчээс сонссон тоо баримттай мэдээллийг нийтэд түгээж байна. Жишээ нь газар хөдлөлт болсны дараа Их Британийн “ВВС” агентлаг “Амиа алдагсдын тоо 1800-д хүрлээ” гэж мэдээлсэн бол Америкийн “CNN” агентлаг “1900-г давлаа” хэмээн мэдээлсэн юм. Амиа алдагсад болон сураггүй алга болсон, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо эргэлзээтэй байгаа, нарийвчилсан тоо баримтыг албаныхан хүртэл өгч чадахгүй байна.

Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр “Газар хөдлөлтийн үеэр 1890 хүн амиа алдаж, 23 мянган гэмтсэн. Энэхүү байгалийн гамшгаас 16 цагийн дараа амиа алдагсдын тоо 20 мянгад хүрсэн. Гадаадын 90 орчим жуулчин амиа алдсан” гэж мэдээлжээ. Хятадын мэдээллийн агентлаг үнэн зөв, бодит мэдээлэл өгч буйг Бээжингийн талаас мэдээлж, 100 гаруй машин бүхий тусламжийн цувааг явуулсан байна.

 

 

 

Эмгэнэл илэрхийлэв

 

Газар хөдлөлтөөр олон хүн амиа алдсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Бутаны эзэн хаан Жигме Кесар Намгьял Ванчук, Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак, Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет, Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон НҮБ-ын дарга Бан Ги Мүн нар эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

 

 

Олон улсаас тусламж хүсэв

 

Балбын мэдээлэл, харилцаа холбооны сайд Минендра Рижал төв телевизээрээ дамжуулан олон улсаас хүмүүнлэгийн тусламж хүсэв. Сайд “Балба улсад тохиолдсон уй гашууг олон улс хуваалцаж, тусламжийн гараа сунгахыг хүсч байна. Сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагаанд бүх улс нэгдээсэй гэж хүсч байна” гэж хэлжээ.

 

Эверестэд цасан нуранги үүсчээ

 

Гэнэтийн газар хөдлөлийн үеэр Эверестэд 100 гаруй уулчин байсан аж.  Газар хөдлөлтийн үеэр оргилд цасны нуранги үүсчээ. Ууланд авиралт хийж байсан 17 уулчин цасан нурангид даруулж амиа алдсан гэх мэдээлэл байна.

 

 

Олон улс тусламж үзүүллээ

 

АНУ-ын Засгийн газар Балбад нэг сая ам.доллар хандивлаж, аврагчид болон сураггүй алга болсон иргэдийг хайх тусгай төхөөрөмж илгээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Энэтхэгийн Засгийн газар гамшигийн бүсэд ажиллаж 40 хүний бүрэлдэхүүнтэй таван баг болон үнэрч нохдыг илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Их Британийн Засгийн газар Балба улсад 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, аврах багаа илгээсэн тухай “www.telegraph.co.uk” мэдээлэв.

 

Пакистан “S-300” агаарын хөлөг болон армийн эмч нараа илгээжээ.

 

Норвеги улс Балбад 3.9 сая ам.долларыг хандивлажээ.

 

Германы Засгийн газар 2.5 сая ам.доллар хандивласан байна.

 

Испанийн удирдлагууд 2.9 ам.долларын хандив өгсөн байна.

 

Европын холбоо 1.7 сая ам.долларын хандив өргөсөн бол НҮБ, “Улаан загалмай”, “Хавирган сар” нийгэмлэгүүд 1.4 сая ам.долларын тусламж үзүүлжээ.

 

Бээжингийн удирдлагууд гамшигийн бүсэд ажиллаж 1000 цэргээ илгээсэн байна.

 

 

Амиа алдсан жуулчид

 

Аврагчид газар хөдлөлтийн дараа хэд хэдэн жуулчны цогцсыг гаргаж авсан ба хэн болохыг мэдэх үүднээс зураг болон хувийн мэдээллийг нь олон нийтийн сүлжээнд байршуулж, гэр бүлтэй нь холбогдож эхэлжээ.

 

  1. Газар хөдлөлтөөр Хятад улсын иргэн 29 настай Мариса Эве Гирауонг амиа алджээ. Түүний цогцсыг Похаро хотын ойролцоогоос олсон байна. Мариса энэ сарын 20-нд Балба улсад ирсэн бөгөөд найзынхаа хамтаар Эверестийн оргилд гаргахаар төлөвлөж байжээ.

 

2. АНУ-ын иргэн 33 настай Дан Фрединбург. Тэрээр амралтаараа Эверестийн оргилд гарахаар Балба улсад ирээд байжээ. Өнгөрсөн онд Эверестийн оргилд гаргахаар төлөвлөж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар оргилд хүрч чадаагүй байна. Дан Фрединбург “Google” компанид инженер хийдэг аж. Тэрээр АНУ-ын жүжигчин Софиа Буштай үерхдэг байжээ.

 

3. АНУ-ын “Rutgers University” их сургуулийн таван оюутан хоёр багшийнхаа хамтаар газар хөдлөлтөд өртөж амиа алджээ. Тус сургуулийн удирдлагууд амиа алдсан багш, оюутнуудын гэр бүлд албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн байна. Амиа алдсан оюутан Жонни Ли инстаграмдаа багш, найзуудтайгаа хамтдаа авахуулсан зургаа байршуулсан байжээ.

 

4. Их Британи улсын иргэн 22 настай Себастиан Ловера. Түүнийг газар хөдлөлтөөр амиа алдсан гэдгийг Балбын Онцгой байдлын газраас мэдээлжээ. Тэрээр Лондон хотноо амьдардаг байжээ.

 

5. АНУ-ын иргэн 23 настай Лура Уод газар хөдлөлтийн үеэр амиа алджээ. Тэрээр Эверестийн оргилд гараад нутаг буцахын өмнөхөн амиа алдсан байна.

 

6. Их Британийн иргэн 24 настай Тара Брадшов. Бүсгүйтэй холбоо тасарсан гэдгийг хамт явж байсан найзууд нь цагдаа нарт мэдэгджээ.

 

7. Балбын аврагчид Катманду хотын нэгэн барилгын нуранги дороос Их Британийн иргэн 22 настай Жулиа Кароллийн цогцсыг гаргаж авчээ. Түүнд бичиг баримт нь байсан байна.  

 

8. Их Британийн иргэн 44 настай Данель Мазур. Тэрээр сураггүй байна. Энэ сарын 19-нд Балба улсад жуулчлалаар хүрэлцэн иржээ.

 

9. АНУ-ын иргэн Жау Девин. Түүнийг амиа алдсан гэдгийг албаныхан баталжээ.

 

10. Австралийн иргэн 22 настай Бордер. Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн Балба улсад хүмүүнлэгийн элчээр ажиллаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
snooker:
Гадны хүмүүсийн мэдээллийг гадны сайтаас бичиж байхаар Монголоос Балбад авиралт хийж байгаа Монгол хүмүүсийнхээ тухай эхлээд бичиж байвал манай сэтгүүл зүйл ажлаа хийж байгаа харагдахсан даа...
2015-04-27