“Оюутолгой”-гоор асуулга тавина
2015-04-27

УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх хуулийн төслийг бид дэмжиж байгаа. Улс төрийн намын нөлөөлөлгүй төрийн  албан тушаалд томилгоо хийдэг болно зэрэг сайн зүйл орсон байна лээ. Энэ бол маш чухал хууль. Хамгийн гол нь бодитой хэрэгжих нь чухал. Худалдааны тухай хуулийг хэлэлцэж байгаа.  Хүнсний аюулгүй байдал чухлаар тавигдаж байна.   Хуулиар стандарт шаардлага хангасан агуулахтай байна гэж заасан байна лээ. Гэхдээ энэ заалт шаардлага хангахгүй. Мэргэжлийн хяналтынхан шаардлага хангаагүй гэж шийдвэр гаргасан ч хууль бус зүйл явагдсаар байдаг. Тиймээс хүнсний гадаад худалдаан дээр Худалдааны тухай хуулийг хэлэлцэхэд тодорхой зааж өгөх ёстой гэж бодож байна. Мөн “Тавантолгой”-н төслийг хэлэлцэхийн өмнө зарим зүйлийг тодорхой болгох хэрэгтэй.  “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажиллажээ. Төрийн компанийг албаар муухай харагдуулж байж хувьчлах гээд байна уу. Австралид 1 тонн коксжсон нүүрс 100 ам.доллар.  Бидний баялгийн 4-5 хувь нь Монголд ордог байх юм бол бид валютын нөөцтэй болохгүй Мөнгөө авч чаддаг байх ёстой. Мөнгөө авч чадахгүй бол өрөнд ороод үлдэнэ. Орлогоо Монголоор дамжуулаад, авах ёстой мөнгөө цагт нь саадгүй авдаг байх ёстой. “Оюутолгой”-гоор бид асуулга тавина. Борлуулалтын орлогоо Монголоор дамжуулах, УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг асууна гэсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-“Оюутолгой”-н  татварын 600 сая ам.долларын маргаан 130 сая ам.доллар болж буурсан. Дараагаар нь 30 сая ам.доллар болж буурчээ. Өнөөдөр шударгаар ажилласан 6 байцаагч ажлаасаа халагдаж, өөр дүүрэг сумдад шилжин ажилласан байна. Энэ талаар би холбогдох байнгын хороон дээр асуулга тавина гэлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин