Дэлхийн шилдэг 24-т манай 5 тамирчин өрсөлдөнө
2015-04-28

Ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчин өрсөлдөх “Extreme Memory Tournament” ой тогтоолтын тэмцээн ирэх тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд  АНУ-ын Сан Диего хотод болно.

 

76.000$-ын шагналын сантай дэлхийн шилдэг тамирчдын тэмцээнд оролцох Монгол Оюун ухааны академийн баг тамирчид өчигдөр АНУ-ыг зорьсон билээ. 

 

Багийн бүрэлдэхүүнд Х.Хатанбаатар (ОУ-ын шүүгч), Б.Баасандорж (Дасгалжуулагч), Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах (Дэлхийн аваргын алтан медальт, Ой тогтоолтын дэлхийн 3 дээд амжилтын эзэн), Ой тогтоолтын Их Мастер С.Акжол (Дэлхийн аваргын мөнгөн медальт), Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт), Э.Энхмөнх (Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга), Т.Энхжин (Ой тогтоолтын ОУ-ын аварга) нар багтсан.

 

Энэхүү тэмцээнд Германы 7, Монгол Улсын 5, Шведийн 3, Английн 3, АНУ-ын 3, Филиппиний 2, Норвегийн 1 шилдэг тамирчин  өрсөлдөх юм. Тамирчид зоонд хуваагдаж тэмцээн нэгийн эсрэг нэг (head to head) явагдах бөгөөд тэмцээнийг www.extremememorytournament.com сайтаар шууд дамжуулах юм байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongolchuud bid nar torolhiin oyun uhaan saitai abyaslag hvchirheg hvmvvs shvv delhii onoodor mongol hvnii uhaaniig vnelj baina bid nar ih zvil hiij bvteej hogjij chadnaa Zorig hvch medleg uhaan bvh noots bolomj baina bidch aztai vndesten shvv
2015-05-05