Иргэд газраа барьцаалах боломжтой болно
2015-04-28

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий  сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд ханддаг байна. Уг асуудлыг  3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулжээ. Хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ. Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болох гэнэ.

 

Түймрийг унтраахад дахин 600 сая төгрөг гаргана

Ой хээрийн түймрийг унтраахад дахин 600 сая төгрөг гаргахаар болжээ.  Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар 15 аймгийн 58 суманд 109 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Түймэр байгаль эклоги, иргэн, аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл болж байгаа. ОБЕГ-аас өнгөрсөн жил хур тунадас бага орсон, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал гарч буй гэж тайлбарласан. Энэ жил гарсан түймэрт давхардсан тоогооор орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын 9000 орчим хүн, 900 орчим техниктэйгээр ажиллажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гал гарч буй аймгуудад ажиллахад ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүсийн хамгаалах хэрэгсэл болон хангамж, техник хэрэгсэл хангалтгүй байсан байна. Тиймээс ОБЕГ-аас зарим бараа материал, хангамж худалдан авах санал Засгийн газрын өчигдөрийн хуралдаанд оруулж иржээ. Тиймээс гал түймрээс хамгаалах 500 хучилга, усаар шүршигч аппрат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл худалдаж авахад 600 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

 

-Засгийн газрын гишүүд “Тавантолгой”-нд төсөлд санал нэгтэй байгаа юу? Эсэргүүцэж байгаа гишүүн бий болов уу?

-“Тавантолгой”-н гэрээний төслийг бүгдээрээ  санал нэгтэй дэмжиж байгаа. Засгийн газрын ээлжит хуралд болгон дээр дэмжиж байгаа.

 

 

-Гишүүдэд гэрээний төсөл очоогүй гэж байсан?

-Гишүүдэд бүгдэд нь очсон байгаа. Ойлгомжтой болгох үүднээс багцалж, хоёр хуудас гэрээний төсөл хүргүүлсэн.

 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgediin umchilsun gazraiig ul margah jurmaar avn:
Ene Zasgiin gazar boliod uguurei, Irged arai yadan gazar umchluh boltol odoo shuuheer oruulalguigeer ul margah jurmaar huraahnuu? bas tegeed notariatiin medegdeh huudsaar l genuu? ene arai dendej baina. Bank zereg huuliin etgeed Undsen huulid zaasnaar gazar umchluh erhgui shuu dee. Ted irgediin gazriig avah bolomjgui. Undsen huulia unshaach dee
2015-04-28
Delger:
Oilgomjtoi bolgoh uudnees bishee, unshdaggui gishuuded, zalhuu gishuuded, unshaad ch oilgodoggui gishuuded, unshih chadvargui gishuuded zoriulj 2 hon huudas bolgoson geech!!!!
2015-04-28