Цаазлуулахаасаа өмнө хуримаа хийж амжжээ
2015-04-28

Индонезид хар тамхины хэргээр цаазын ял сонссон Австралийн хоёр иргэний нэг Андрю Чан өчигдөр 10 жил үерхсэн найз бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Тэрбээр өчигдөр 15.00 цагийн үед хоригдож буй шорондоо гэрлэх ёслолоо үйлдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Найз бүсгүй нь өнгөрсөн амралтын өдөр Чаныг эргэх үедээ түүнээс гэрлэх санал авчээ. Сүйт бүсгүй хуримын ёслолдоо даашинз бус жинсэн өмд болон цагаан цамц өмссөн байжээ. Хуриманд оролцохоор Австралиас Чаны гэр бүлийнхэн ирсэн байна.

 

Андрю Чан, Мюран Сукумаран нар Бали арлаас 8.3 кг хар тамхи хилээр гаргах гэж байхдаа 2005 онд баривчлагдсан юм. Австралийн иргэд болон хар тамхины хэргээр цаазын ял сонссон зургаан хоригдлыг өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт буудан хороожээ. Индонезийн тал 72 цагийн өмнө тэднийг цаазаар авах тухайгаа Австралийн Ерөнхий сайд Тони Эбботод мэдэгдсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин