Хамтран амьдрагчийг нь шалгаж эхэлжээ
2015-04-28

Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер энэ сарын 17-нд  нас барсан. Түүнийг гадны нөлөөгүй, өвчний улмаас нас барсан гэх таамаг яригдаж байгаа ч задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа юм.

 

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж байгаа аж. Тэр дунд талийгаачтай хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг нь өнгөрсөн долоо хоногт цагдан хорьж, шалгаж байна.


 

Shuud.mn
Сонин хачин