Эмэгтэй гишүүд цахим хурал хийлээ
2015-04-28

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг өнөөдөр 1 аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурлын төлөөлөгч, нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай санал солилцлоо.

 

 

Тодруулбал, УИХ дахь эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан /МОННЭС/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нар хамтран 21 аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурлын төлөөлөгч, нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай саналаа солилцон цахим хурлыг анх удаа амжилттай зохион байгуулж хуулийн төсөлд санал авсан байна.

 

 

Энэхүү ажлыг цаашдаа шат дараалалтай зохион байгуулж хуулийн төсөлд санал авах, түүнийг батлуулах ажлуудыг бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн нийгэмд тулгамдаж байгаа хүчирхийллийн асуудлуудыг орхидуулалгүй бүхий л харилцааг зохицуулсан хууль батлуулахад анхааран ажиллахад чиглэж ажиллах юм байна.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин