Удирдагчид юуг онцлов
2015-04-29

Ганц улс гэлтгүй олон улсад эдийн засгийн хямрал, дотоодын зөрчил мөргөлдөөн өрнөж байна. Орон орны удирдагчид улс орондоо өрнөж буй үйл явдлаас гадна олон улсад анхаарлаа хандуулж, шийдвэртэй алхам хийхээр зорьж буй. Их Британийн “www.telegraph.co.uk” сайтад нийтлэгдсэн “Удирдагчид юуг онцлов” ишлэлийг хүргье.

 

 

Ард түмнээ хоёр хуваахыг хүсэхгүй байна

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

Сүүлийн үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хяналтаас гарч байна. Мэрилэнд муж улсын Балтимор хотын иргэн Фредди Грейг цагдаа нарын гарт амиа алдсан. Шударга бус зүйлийн төлөө тэмцэх нь зөв. Би ч гэсэн үр хүүхдээ харамсалтайгаар алдвал мод, чулуу бариад тэмцэх байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувиар ард түмнээ хоёр хуваахыг хүсэхгүй. Болохгүй байгаа зүйлийг болгохын төлөө тэмцэж, нэгдэцгээе. Америкчууд эв найрамдлаар энэ улсыг байгуулсан.

 

 

Надя Савченког сулла

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко

Москвагийн шоронд хоригдож байгаа ард түмний баатар, нисгэгч Надя Савченког яг одоо сулла. Хэрвээ Украины иргэн Орост амиа алдвал бид хариуг нь зохих ёсоор нь барих болно. Нисгэгчээ суллахыг тулд АНУ-аас тусламж авах хүсэлтэй байгаа.

 

 

“Боко Харам”-ыг устгах ажиллагаа эхэлсэн

 

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухари

Би Нигерийг барууны орнууд шиг хөгжилтэй болгохын тулд эв найрамдалтай байхаас гадна улс орныг минь айдаст автуулж, халдварт өвчин шиг хохирол учруулж буй хэт даврагч “Боко Харам”-ыг устгах шаардлагатай. “Боко Харам”-ыг устгах ажиллагаа эхэлсэн. Эхний ээлжинд хэт даврагчдын эсрэг 1000 цэрэг илгээж байгаа.

 

 

Шинэ хүнээ хүлээ байна

 

Их Британийн хатан хаан II Элизабет

Тун удахгүй гүнж Кейт амаржиж болно. Биднээс гадна Британичууд шинэ хүнээ хүлээж байна.

 

 

Балба өвдөг сөгдлөө

 

Балба улсын Ерөнхийлөгч Рам Баран Ядав

Энэ амралтын өдөр Балба хүндхэн байдалд орлоо. Бид гэнэтийн байгалийн гамшигт бэлэн байгаагүй. Бидний алдаанаас болж олон хүн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай. Олон улс бидэнд тусламж илгээж байгаа. Гамшгийн эсрэг хорооноос мэдээлснээр найман сая иргэн хохирол амссан гэсэн. Балба одоогоор өвдөг сөгдөөд байна. Дахин хөл дээрээ босоход олон жил зарцуулах байх. Сайхан сэтгэлт олон улсад баярлалаа.

 

 

Бид хуулийн дагуу ажилласан

 

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо

Индонез дотоод дүрэм, журамтай улс. Хар тамхины хэргээр цаазын ял сонссон Австрали иргэдийн ялыг гүйцэтгэсэн. Бид хуулийн дагуу ажилласан. Ямар ялтайг нь мэдсээр байж, эрсдэлтэй алхам хийсэн нь тэдний буруу. Дахин сануулахад, бид хуулийн дагуу ажиллаж, олон улсаас хараат байх болно.

 

 

Сайхан цаг дууслаа

 

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот

Сайхан цаг дууссан гэдгийг Индонезийн удирдлагуудад сануулж байна. Жакарта хотноо дахин Австралийн Элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулахгүй.

 

 

Чечений Ерөнхийлөгчтэй ярилцах болно

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

Өнгөрөгч амралтын өдөр Чеченийн Ерөнхийлөгч Рамсан Кадыров эх газарт нь нэвтэрсэн Орос цэргүүдийг буудах зөвшөөрлийг албаныханд өгсөн. Би их гайхаж байна. Энэ асуудлаар түүнтэй ярилцах болно.

 

 

Бодлоо өөрчлөхгүй

 

Чеченийн Ерөнхийлөгч Рамсан Кадыров

Би бодлоо өөрчлөхгүй. Чеченийн газар нутагт зөвшөөрөлгүй нэвтэрсэн Оросын цэргүүдийг буудаж, эх орноо хамгаалах болно. Энэ асуудлаар хэнтэй ч ярилцахыг хүсэхгүй байна.

 

 

Ялалтын баярт оролцно

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун

Би дахин албан ёсоор мэдэгдэж байна. Хойд Солонгосын тэргүүний хувиар ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын баярт оролцоно.

 

 

Нууцлаг тахлаар 54 хүн амиа алдсан

 

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан

Эбола вирусын халдвараас гадна баруун Африкт шинэ төрлийн тахал өвчин бүртгэгдсэн. Нигер улсад эхэлж бүртгэгдсэн нууцлаг тахлаар өнөөдрийн байдлаар 54 хүн амиа алдаад байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
heregt buu hondlongoor
2015-04-29