Анистоны туранхай харагддаг нууц
2015-04-30

Холливуудын нэрт жүжигчин Женнефир Анистон 1999 онд дэлгэцнээ гарсан “Найзууд” цувралд тоглосноор олны танил болсон билээ. Тэрбээр энэ хугацаанд 50 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээж, дөрвөн удаа “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон бол хоёр удаа “Оскар”-т нэр дэвшжээ. 2005 оноос өнөөг хүртэл “Дэлхийн хамгийн сайхан эмэгтэй” жагсаалтын эхний 10-т багтаж байгаа юм. Тэрбээр огт таргалдаггүй, биеийн жингээ үргэлж хянаж, муухай харагдахаас зайлсхийдэг билээ. Их Британийн “www.dailymail.co.uk” сайт жүжигчин бүсгүйтэй ярилцаж, туранхай харагддаг нууцыг нь уншигчидтайгаа хуваалцсан байна.

 

Анистон өдөрт гурван удаа хооллодог гэнэ. Тэрбээр “Би тогтмол хоол иддэг. Сайхан харагдах гол нууц минь жүржтэй ус. Би өглөө сэрээд л нэг аяга жүржтэй ус уудаг. Өглөөний цайндаа 2-3 зүсэм бяслагтай талхи иддэг. Өдрийн хоолоо идэхээсээ өмнө чанасан өндөг идээд, өдрийн цайндаа махтай, ичлэгтэй хоол идэж, эрч хүчээ сэлбэдэг. Мөн оройн хоол идэхээсээ нэг цагийн өмнө жүржтэй халуун цай уудаг. Оройн хоолоо 19.00 цагаас өмнө иддэг. Би 14 хоногт 1-2 удаа цагаан хоол иддэг. Цагаан хоол арьсанд тун сайн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин