Тайландын прокурорын газартай хамтран ажиллахаар болжээ
2015-04-30

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын Вант Улсын Ерөнхий Прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй Тайландын Вант Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид энэ сарын 27- 30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

 

 

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан  энэ сарын 28-нд Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээн авч уулзан ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улс Тайландын Вант Улсын Ерөнхий прокурорын газруудын хамтын ажиллагааны санамж бичгийг батламжилж гарын үсэг зурсан байна.

 

 

Б.Дэжид                                                       

Shuud.mn
Сонин хачин