“Автобус III”-ын үүдэнд өлсгөлөн зарлана
2015-04-30

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-д автобусны жолоочоор ажиллаж байгаад халагдсан иргэн П.Намхайноров "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр өлсгөлөн зарлах болсон тухайгаа мэдэгдлээ.

 

Тэрбээр  хэлэхдээ “Дарга нарын увайгүй бодлогоос болж бид хохирч байна. Удирдлагуудын өөдөөс үг хэлсэн хүн бүр өстөн дайсан шиг үзэгдэж, халагдаж байна. Би өнгөрсөн сард 4.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 2.500 төгрөг дутаасан гэж миний цалинг хассан. Эсэргүүцлээ илэрхийлсний төлөө намайг буруутгасан үндэслэл гарган ажлаас халлаа.

 

Энэ бүх асуудалтай холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд хандсан байгаа. Би аргагүй эрхэнд өлсгөлөн зарлахаар болоод сууж байна. Халагдах тушаалд заасан шалтгаануудыг эрс эсэргүүцэж байна. Надаас “Хоол иддэг үү” гэж асуухад нь би тийм гэж хариулсан. Хүн юм чинь хоол иддэг л байж таарна. Гэтэл түүнийг нь орлогын буюу албаны мөнгөнөөс хоол идсэн болгож халагдах тушаал гаргахдаа утгыг нь гуйвуулсан. Би ийм бичигтэй хуулийн байгууллагаар явахад  ялагдал хүлээх нь дамжиггүй.

 

Мөн санхүүгийн баримт бичгийг баллаж сохлоогүй. Би гуравдугаар сарын 5-7-ны өдөр хэсгийн даргаасаа ар гэрт ажил гарсан тул чөлөө олгооч гэж бичгээр гуйсан. Хэсгийн дарга чөлөөгөө цохоод би гурван хоног Эрээн рүү явсан. Гэтэл намайг хэсгийн даргаа хуурч чөлөө аваад Эрээн явсан гэж халагдах үндэслэлийн нэг болгосон байна. Ар гэрийн шалтгаанаар Эрээн явж болохгүй гэж үү. Шүүхийн байгууллагаар шалгуулж байгаа ч танил талтай, эрх мэдэлтэй хүмүүё ямар нэгэн аргаар намайг буруутгаж чадна. Тиймээс ингэж өөрийн эрүүл мэндээ золиослон өлсгөлөн зарлах гэж байна.

 

 

Би маргааш өлгөөнөөс эхлэн “Автобус III” компанийн үүдэнд өлсгөлөн зарлана. Эрүүл мэндийн үзлэгээр ороод "тэнцэнэ" гэсэн хариу авсан. Мөн хуулийн дагуу зөвшөөрлөө ч авсан байгаа.

 

Намайг энэ талаараа мэдэгдэх гээд очиход дотогш нэвтрүүлэхгүй байна. Миний өлсгөлөн зарлах гэж байгаагийн гол зорилго нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын удирдлагууд ажлаас халсан шийдвэрээ эргэн харж, ажилд маань эргүүлэн авахыг хүсч байна.

 

Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн салбарын орлого төвлөрүүлэх гэдэг асуудлаас үүдэн энэ салбар хөгжихгүй байгаа юм. Энэ асуудлыг зөв шийдвэрлэхгүй л бол нитйин тээвэртэй холбоотой осол аваар гарах, иргэдэд ая тухгүй үйлчилгээ үзүүлдэг үзэгдэл арилахгүй” гэв.

 

Ажлаас чөлөөлөх шийдвэрийг захирал дангаараа гаргадаггүй

 

Энэхүү хэвлэлийн хурлын танхимын үүдэнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан З.Биндэръяа ирж дээрх асуудлаар тайлбар хийсэн.

 

Тэрбээр хэлэхдээ “Ажлаас чөлөөлөх шийдвэрийг зөвхөн захирал дангаараа гаргадаггүй. Тухайн хүний харъяалагдаж байгаа I дүгээр баазын даргын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл хуралдаад энэ хүнийг чөлөөлөхөөс өөр аргагүй гэж үзвэл захирлын дэргэдэх зөвлөлд мэдэгддэг. Хоёрдугаар шатанд захирлын дэргэдэх зөвлөл хуралдаад нотлох баримтуудыг авч үзээд тэр хүн нь хүлээн зөвшөөрвөл ажлаас чөлөөлөгддөг.

 

Дараагийн шатанд тухайн хүн шүүхэд хандах эрхтэй. Шүүх хууль бус байна гэж тогтоогоод хөдөлмөр эрхлэх эрхээр нь хангах үүрэг өгвөл нэгтгэлийн зүгээс шүүхийн шийдвэрийг дагана. Жолооч орлого дутаасан гэж яриад байна. Жолооч бэлэн мөнгөтэй харьцдаггүй учраас орлого дутаана гэсэн ойлголт байхгүй.

 

 

Өнгөрсөн хугацаанд нэг дор олон хүнийг ажлаас хууль бусаар хоморголон халсан тохиолдол байхгүй ба эдгээр ажилчид нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас халагдсан. Хэрвээ эдгээр ажилчид нь хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бол холбогдох мэргэжлийн болон хуулийн байгууллагад хандах нь нээлттэй” гэв. 

 

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны жолооч, кондукторууд өнгөрөгч сард ажил хаялт зарлана хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Тодруулбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ынхан буюу “Автобус I”, “Автобус II”, “Автобус III” компанийн ажилтнууд цалингийнхаа 70 хувийг үндсэн, 30 хувиа шагналт цалин байлгахаар удирдлагуудтайгаа хэлэлцээр хийсэн.

 

Гэвч тэдний цалингийнх нь 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин байж, орлогын төлөвлөгөөгөө биелүүлээгүй гэсэн шалтгаанаар жолооч, кондукторуудын үндсэн цалингаас хасдаг. “Зорчигч тээврийн нэгтгэл”- ийн жолооч нар дунджаар 1.1 сая, кондуктор 700 мянган төгрөгийн цалин авч байгаа гэдэг ч орлогыг төлөвлөгөө биелүүлээгүй хэмээн цалингаас хасдаг хэмээн мэдээлж байсан юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
shuud:
ene targan gahai mud ulsuj uhehgui, ene metiin um zunduu bolson tsag , hench toohgui , ulsujl baig joohon turne biz.
2015-05-01
Зочин:
Энэ жолооч өөрөө компаний мөнгө идчхээд баригдаад ажлаас халхаар энгэж шоудаж байгаа юм. Өлсөөд жоол турхад гэмгүй.
2015-04-30
zochin:
odontugalag zalitai awgai shuu avtobus 1 iin uudend olsgolon zarlahiig avtobus 3 gej bichuulj toorogduulj bn avilgatai temtseh gazar shalgawal taarna bas Ulsiin ih hurald ner dewshine gechijee gertee hooloo hiigeed hewtej bai emee mini
2015-04-30
Зочин:
Батүүл баатар Одонтунгалагт ямар их өртэй юм болдоо залуу насны өр юм болов уу хэдэн бор юм хувааж идэж байгаа байх тэр авгайгаас өөр эрийн хийморь болсон тээврийн салбарыг удирдах сайхан эр хүн байхгүй юм байх даа
2015-04-30
zochin:
YG UNENDEE ENE HUNIIG HALSAN UNDESLEL BOL INEED HURMEER SHALTGAAN BAINA. UG HUN N TURAHAD GEMGUI CH DEER N BAIGAA NOHDUUD IDEHIIN DEEDEER IDEJ BAIGAADAA.SAIN TEMTCEEREI.MAGADGUI DARGA NARIIN CHINI HOGIIN BULIHAI ILRENESHUU.
2015-04-30
irgen:
zorchigch teewriin negtgeliin zahiral Odontungalag Nohor Bumbayar nariin mongo ugaaj bga bulihaag delgehed buh notloh barimt n bga shuu shaardlagatai bol negdhed belen bn chamaig demjij bn Odontungalagiig ajilaa ogtol n temtseerei
2015-04-30
Автобусны жолооч:
САЙН ӨЛСӨӨД ДАЛИМАНД НЬ ТУРААД АВАХАД ГЭМГҮЙ Л НӨХӨР БАЙНА. КОНДУКТОРЫНХОО ХУССАН МӨНГӨНӨӨС ХАМААГҮЙ ИХ ХУВЬ ХҮРТЭЖ ҮНЭГҮЙ ХООЛ ИХ ИДЭХЭЭР ИНГЭЖ ТАРГАЛДАГ ЮМ ДАА. тэгээд ч өлсөх гэдэг чинь модноос гарсан тэмцэл, хэн ч тоохгүй өөрөө л эрүүл мэндээрээ хохироно.
2015-04-30
Автобусны жолооч:
САЙН ӨЛСӨӨД ДАЛИМАНД НЬ ТУРААД АВАХАД ГЭМГҮЙ Л НӨХӨР БАЙНА. КОНДУКТОРЫНХОО ХУССАН МӨНГӨНӨӨС ХАМААГҮЙ ИХ ХУВЬ ХҮРТЭЖ ҮНЭГҮЙ ХООЛ ИХ ИДЭХЭЭР ИНГЭЖ ТАРГАЛДАГ ЮМ ДАА. тэгээд ч өлсөх гэдэг чинь модноос гарсан тэмцэл, хэн ч тоохгүй өөрөө л эрүүл мэндээрээ хохироно.
2015-04-30