“Charlie Hebdo”-д олгосон шагналыг эсэргүүцэв
2015-05-01

АНУ-ын “PEN America” утга зохиолын байгууллагаас Францын “Charlie Hebdo” шог сониныг үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний шагналаар шагнасан тухай “www.amazon.com” мэдээллээ. “Charlie Hebdo” сонинд энэхүү шагналыг олгосонд францын зохиолч, сэтгүүлчид дургүйцлээ илэрхийлж “Эзнээ олоогүй шагнал” хэмээн буруутгасан байна.

 

Ойролцоогоор 26 зохиолч болон 40 гаруй сэтгүүлч дээрх шагналыг эсэргүүцэж “Олон улсыг хоёр хувааж, хооронд нь дайтуулж буй сонин тэнцвэртэй мэдээлэл, нийтлэлийг гаргаж байна гэж үү. Энэ сонин зөвхөн ашиг олох сонирхолтой” гэж мэдэгджээ. Пулитцер болон Францын үндэсний номын шагналтан зохиолчид зэрэг олон улсад танигдсан зохиолчид тэдэнтэй нэгдсэн байна.

 

Өнгөрсөн оны сүүлээр тус сонин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бахар аль Багдадиг шоглосон зурагтай сэтгүүлээ худалдаанд гаргасны дараа халдлагад өртсөн юм. Исламын шашинтай хоёр залуу тус сонины редакцийн байр руу халдаж, 12 хүний аминд хүрсэн билээ. Халдлагын дараа “Charlie Hebdo” сонин исламын зөнч Мухаммедийг шоглосон зурагтай сонинг худалдаанд гаргасны улмаас 10 гаруй исламын шашинтай улсад эсэргүүцлийн жагсаал болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин