АНУ, Герман хоёрыг тагнуулын хэргээр шүүхэд өгнө
2015-05-01

Германы холбооны тагнуулын алба АНУ-ын хүсэлтээр Европын засгийн газар болон томоохон компаниудыг тагнадаг хэмээн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Мэдээлэлд дурьдсанаар Германы холбооны тагнуулын алба Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” группын онлайн сүлжээ, утсан харилцаа болон бусад мэдээллийг цуглуулан АНУ-ын үндэсний тагнуулын агентлагт өгдөг гэжээ. “Airbus” компани дээрх мэдээллээс үндэслэж, АНУ болон Герман улсыг тагнуулын хэргээр шүүхэд өгөхөө албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk мэдээллээ.

 

“Airbus” группын удирдлагууд тагнуулын асуудлаар Германы Засгийн газрыг тайлбар хийхийг шаарджээ. Германы холбооны тагнуулын алба Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын ордон, Гадаад хэргийн сайд болон Европын комиссыг тагнадаг гэх мэдээллийг “BILD” сонин нийтэлсэн байна. Германы Дотоод хэргийн сайд Томас Де Майзиере хэвлэлээр цацагдаж буй тагнуулын мэдээллийн талаар анх удаагаа сонсч байсан гэсэн бол АНУ-ын Засгийн газраас “Худал цуурхал. Бид нэр төрөө сэргээх болно” гэж мэдэгджээ.

 

“Дээрх мэдээллийг Орост орогнож буй АНУ-ын экс тагнуул Эдвард Сноудан задруулсан эсэх нь тодорхойгүй байна” гэж “AFP” агентлаг мэдээлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр 2002 оны гуравдугаар сард Герман болон АНУ-ын тагнуулын байгууллагын удирдлагууд нууц гэрээ байгуулж, улмаар мэдээлэл солилцох болсон гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tagnaj chagnahgui yum bol tagnuul gej baigaad yah ve. Nuuts medeellig guij avdag uls mongoloos oor haana ch baihgui.
2015-05-01