УИХ-ын даргын захирамж хуульд нийцсэн эсэхэд эргэлзэж байна
2015-05-01

УИХ-ын даргын захирамжаар Тавантолгойн гэрээний төслийг парламентаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж буй энэ ажлын хэсгийн гишүүд эхнээсээ гарах хүсэлтээ өгөөд эхэлжээ. Гишүүн М.Сономпил гэхэд УИХ-ын даргад албан бичиг илгээж, ажлын хэсэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэгвэл өнөөдөр МАН-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Су.Батболд мөн л ажлын хэсгээс гарах тухай яригдаж эхлэв. Энэ талаар өөрөөс нь тодруулахад тэрбээр "Би ажлын хэсэг байгуулсан захирамж хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байгаа. Өргөн барьсан хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар байнгын хороод хуралдаж, шийдвэрээ УИХ-д танилцуулах ёстой гэсэн байр суурьтай байна" хэмээн хариулав. Өөрөөр хэлбэл Су.Батболд гишүүн Тавантолгойн гэрээний төслийг байнгын хороод болон УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулах ёстой хэмээн үзэж буй бололтой.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Улс төрийн карер нь л дуусч байх шиг байна даа.
2015-05-05
Зочин:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2015-05-02
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-05-02
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-05-02
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-05-02
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-05-02
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-05-02
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-05-02
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-05-02
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-05-02
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-05-02
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нарын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-05-02
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-02
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-02
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-02
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-02
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-02
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 ард түмний өмчлөл, 100 төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-02
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-05-02
иргэн:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-02
Cсап:
Лобби доод яахав дээ ноцтой заалтуутад анхаарч засах хэрэгтэй
2015-05-02
Зочин:
Сайд байхдаа ...самарны лиценз өдөрт нь гаргааад маргааш нь цуцалж .....байснаа санаж л байдаг байхдааа ...
2015-05-01
Зочин:
Барилдахаасаа Таахалзана гэлэг шиг л юм бүгдэд шалтаг тоочоод байхын оронд ажлаа хийх ёстойгоор нь хийгээд санал болгоод л асуудлаа дэвшүүлээч?, бүгд дарга болчихоорцэрэг байхгүй хэцүү бололтой. Иймэрхүү улсыг л ДАРГАНЦАР гэдэг юм шүү дээ! Иймэрхүү малууд хэт олширохоор ямар ч ажил ЧУГАНЦЫН гараар орж байгаа юм.Захирагдах, захирах ёс гэж УИХ-д бна уу??Төрийн алба ийм л явдаг болчоод ийм болгохын тулдЗүрхээ суглагчид хоосон ярь хормой ухаад байхаар яаж ажил явагдах юм бэ?Амтай бүхэн нь ингээд байхаар яаж ажил явах юм бэ???? Энэ гөлгий 7 хоног шал угаалга,00 цэвэрлүүл, араас нь Г..У.. С..г.м.
2015-05-01
Батаа:
З.Энхболдыг хууль зөрчиж, ажлын хэсэг байгуулсных нь төлөө огцруулья.
2015-05-01
зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-05-01