Боксчид зургаан медаль зүүлээ
2015-05-02

Казахстан улсын Атырау хотноо Ардын баатар Исатай Тайманов болон Махамбет Өтемисовын нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд манай боксчид амжилттай оролцлоо.

 

Тэмцээний 56 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү алт, 52 кг-д А.Нурлан мөнгөн медаль хүртэв. Харин 69 кг-д тулалдсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 49 кг-д спортын мастер Т.Жолдасбек, олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд, 81 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

 

Мөн олон улсын хэмжээний мастер О.Батхүү тусгай шагналын эзэн болжээ. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр Атырау мужийн боксын ахлах дасгалжуулагч Канат Оракбаев манай улсын тамирчин У.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэн, тоорцог малгай өмсүүлж, өргөмжлөл гардуулжээ.

 

Тэмцээн өнгөрөгч сарын 27-ны өдрөөс энэ сарын 1-ныг хүртэл үргэлжилсэн юм. ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан, Унгар зэрэг арав гаруй орны тамирчид тулалджээ. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ У.Мөнхэрдэнэ мундаг юмаа. Одоо үеийн тамирчин түүний дэргэд юу ч биш. Өнөө үед мөнгөтэй болсон. Зах зээлийн хэцүү үед улсын нэрийг тахалж явсан ганц нэгхэн тамирчны нэг нь гээд бодохоор түүнээр бахархахгүй байхын аргагүй.
2015-05-03