101 настай эр аврагджээ
2015-05-04

Балба улсад болсон 7.8 баллын газар хөдлөлтөөр 7258 хүн амиа алдаж 14257 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид өчигдөр 101 настай эрийг Катманду хотын Нувакот дүүргийн нэгэн барилгын нурангаас олсон байна. Тэрбээр нуранги дор долоо хоножээ.

 

Нувакот дүүргийн цагдаа Арун Кумар Синх “101 настай Фунчу Тамангийг аварсан явдал аврагчдад маань итгэл найдвар өглөө. Түүнийг нисдэг тэргээр Катманду хотын төв эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Олон хоног ус уугаагүй учир аврагчдыг олох үед ухаан алдсан байсан” гэж хэлжээ.

 

Фунчу Таманг орон нутгийн хэвлэлд “Газар хөдлөлт гэнэт л болсон. Үнэхээр аймаар. Би их айсан. Гэр бүлээ амьд байгаасай хэмээн залбирч сууна. Биеийн байдал хэвийн байгаа. Азаар хүнд бэртэл аваагүй” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин