Гүнжийн үе чацуутанг тодруулж байна
2015-05-04

 

 

 

 

 

 

 

 

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар өнгөрөгч амралтын өдөр хоёр дахь хүүхдээ йөлгийдөн авсан билээ. Олон нийтийн таамаглаж байсан шиг гүнжтэн охин төрүүлсэн юм. Гүнжтэн өчигдөр 15.00 цагийн үед Лондон хотноо байрлах Сент Мэри эмнэлгээс гарч, охиноо олон нийтэд танилцуулжээ.

 

Тэд эмнэлгээс гарсаныхаа дараа хатан хаан II Элизабетийн Букингемийн ордонд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрөөс эхлэн орон даяар бяцхан гүнжтэй нэг өдөр, нэг цаг, нэг минут, секундэд төрсөн гурван хүүхдийн мэдээллийг авч, үе чацуутнаар тодруулахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гүнжтэй зэрэгцэж орон даяар 411 хүү, 358 охин мэндэлжээ. Энэ хүүхдүүдээс хэн нь гүнжийн үе чацуутан эсэхийг тодруулахаар албаныхан ажиллаж эхэлсэн байна. Гурван хүүхдэд гүнжид зориулан урласан алтан зоос болон мөнгөн урамшуулал өгөхөөр болжээ.

 

Кейт Миддлтон 2013 оны долоодугаар сард ханхүү Жорж Александр Луиг төрүүлсэн билээ. Ханхүүгийн үе чацуутнаар гурван хүүхэд тодорсон бөгөөд тэдэнд алтан зоос болон 100 мянган ам.долларыг өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
del:
Goy yuma huurhun ohin bn
2015-05-04