Эверестийн өндөрт өөрчлөлт оржээ
2015-05-04

Балба улсад болсон 7.8 баллын газар хөдлөлтийн уршгаар Эверестийн оргил  2.8 см-аар намссан тухай “www.livescience.com” мэдээллээ. Геофизикийн судалгааны “UNAVCO” байгууллага Эверестийн оргил 2.8 см-аар намссан хэмээн мэдэгджээ. Энэхүү дүгнэлтийг эрдэмтэд өнгөрсөн сарын 29-нд Жомолунгма оргилын дээгүүр хөөргөсөн “Sentinel-1A” хиймэл дагуулын мэдээллээс гаргасан гэдгийг “UNAVCO” байгууллагын төв сайт “www.unavco.org” мэдээлэв.

 

“UNAVCO”-ийн ажилтан, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарыг хариуцсан профессор Рожер Билхам оргилын өндөр 1-1.5 см-ээр багассан гэж “CNN” агентлагт ярьжээ.

 

Эрдэмтэд Эверестийн өндөрт өөрчлөлт орсон эсэхийг тодруулахаар Балба улсад иржээ. Тэд Эверестэд авирах хүсэлтэй байгаагаа Балбын удирдлагуудад мэдэгдсэн ч зөвшөөрөл олгоогүй гэнэ.  Газар хөдлөлтийн дараа Эверестийн оргилд гарахыг хориглосон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин