Техаст халдлага үйлдэхийг завджээ
2015-05-04

АНУ-ын Техас мужийн Гарленд хотын “Curtis  Culwell” төвийн дэргэд цагдаагийн ажилтан хоёр хүнийг буудаж, хөнөөсөн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 “Curtis  Culwell” төвийн дэргэд байрлах “Anti-Muslim art” уран зургийн галлерейд исламын шашны тэргүүн Мухаммедийн шог зургийн үзэсгэлэн нээгдээд байжээ.  Галлерейгээс холгүй нүүрээ халхалсан хоёр эрэгтэй “Ислам” хэмээн хашгирч, эргүүлийн цагдаа руу эхэлж гал нээжээ. Цагдаа нар хариу гал нээж, гэмт этгээдийг аюулгүй болгосон байна. “Шархтсан цагдаагийн биеийн байдал хэвийн байгаа” гэж Гарленд хотын цагдаагийн дарга мэдэгдсэн байна. Цагдаа нар гэмт этгээдүүдийн сууж явсан автомашиныг олсон бөгөөд тэсрэх бодис, гар буу зэргийг хураан авчээ.

АНУ-ын эрх чөлөө нийгэмлэгээс санаачилж “Америкт лалын шашны хүрээ тэлэхийн эсрэг” тэмцлийн хүрээнд Мухаммедийн шог зургийн үзэсгэлэнг гаргасан аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин