Мисс Т.Туяамаа Австралид амьдарч байна
2015-05-04

“Мисс Монголиа 2010″ тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаа өдгөө Австралид амьдарч байгаа аж.

 

Тодруулбал, тэрбээр  Австалид нэгэн их сургууль бизнесийн чиглэлээр суралцаж буй бөгөөд сургуулийнхаа хажуугаар олон улсын чанартай загварын шоунд оролцдог болжээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт "Mercedes benz Berlin fashion week" шоунд оролцсон гэнэ.

 

Ямартаар ч, элдэв хэл амнаас хол  байдаг Т.Туяамаа загварын карьераа хойш тавьж, эрдмийн аянд морьдсон бололтой.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин