Ж.Мэндбаяр: Миний хөрөнгийг буцаагаад өгчих
2015-05-04

Өнөөдөр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өөрийнх нь холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

Учир нь Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын улмаас "Баян-Өндөр сан", "Биз­нес кредит", "Бөөн цагаан нуур", "Бүтээн байгуулалт хөгжлийн сан", "Глоб кре­дит", "Гэр хорооллын ба­рилгажилт", "Европын хөг­жил", "Жигүүр инвест", "Зиб", "Итгэл сэтгэл ирээ­дүй", "Монгол торго", "Нью болор оргил", "Оюу алт", "Си Эм Си", "Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн сан", "Эрхэст инвест" зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон байдаг. Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа юм. 

 

 

Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр  “2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө 02.00 цаг орчимд УМБГ-аас ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан. Баривчлагааны дараа Ж.Мэндбаяртай холбоотой бүх хүний гэрээс хөргөгч, хивснээс эхлээд байшин, барилга, газар гээд бүх хөрөнгийг нь хураан авч, битүүмжилж улсын хөрөнгө болгосон байдаг. Уг хөрөнгө нийтдээ 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байсан ч хоёрхон тэрбум болгон үрэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм.

 

 

Түүнчлэн тэрбээр “ Манай хадгаламж зээлийн хоршоог Төрөөс албадан дампууруулахад нийт 8000 орчим хүн хохирсон байдаг. Мөн Төр өөрөө хохирсон. Учир нь хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хохирлын 50 хувийг буцаан олгосон байдаг. Гэвч Төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Төрийн мөнгө энэ ард түмний мөнгө шүү дээ. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ хохирлыг бид төлөх ёстой. Шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа. Гэхдээ би бүх ялыг 10 жилийн чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдэлсэн. Төлөхгүй ч байж болно. Шоронд дарамт бол байсан. Харин шүүх шинэчлэлийн хүрээнд дарамт байхгүй болсон. Энэ хэргийн улмаас Төр, иргэн, бас би бүгд хохирсон байгаа. Иргэдэд өгөх 10 тэрбум төгрөгийг энэ гурван тал нийлж, хамтарч барагдуулах ёстой. Яаж гэхээр, битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үргэдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, идэж уусан хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид Төрөөс мөнгө нэхэхгүй. Миний хөрөнгийг буцаагаад өгчих, бид нарын хөрөнгийг өгчих” хэмээн ярилаа.

 

 

 

Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм. 

 


Хохирогчдын эрх ашгийг хам­гаа­лах "Шударга төв" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг "1937 оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр одоо хүртэл ард түм­ний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотны хүмүү­­сээ алдсан хүмүүс өнөөд­рийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алд­сан хохирогч­доос маш олон хүн сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөд­рийн төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөн­гөө л тэр тоогоор нь авахыг хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас гаргахыг төр зас­гаа­саа хүсч байна" гэлээ. 

 



Тус байгууллагаас хохи­рогч­­дын дунд судалгаа явуул­жээ. Судал­гаанд хамруулсан 700 хохирогчийн гэр бүлд сэтгэл санааны хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 59 тохиолдол бүрт­гэгд­жээ.

 



Орон байргүй болсон 480, түрээ­сийн байраар хоног залгуулж байгаа 405 айл бай­гаа бол айлаар хэсч амьдар­даг 68, ах дүүгийн­дээ тол­гой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ. 

 



Хадгаламж зээлийн хор­шоонд мөнгөө хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ах дүүсийнхээ мөнгө төгрөгийг цуг­луулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд одоо гэр бүлийнх­нийхээ дарамтад амьдарч, гэрээ­сээ хөөгддөг тохиолдол их байгаа юм бай­на. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд орол­цогч­дын 10 гаруй хувийг эзэлжээ. 

 



Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд боловсрол­той хүмүүс бай­сан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа юм.

 


 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүний шунал л ингэж баллаж байгаа юм шүү дээ! Банкинд байсан мөнгөө аваад их арвижуулах гээд тавьсан хүн зөндөөн байгаа гэсэн. Бас л нэг төрлийн гэсгээлийг хаанаас ч юм өгчихөж л байгаашдээ!
2018-03-09
zochin:
tor ymar buruutai ym be.oorsdoo shunaltaj mongoo hadgaluulaad aidsan bizdee.tor ymar avtsiimuu.ter avsan ulsuudaasaa av.minii tatvariin mongiig ohiig bi zovshoorohgui.naadah chine tsever humuusiin hoorondiin asuudal shuudee.enend tor ymar buruutain
2015-05-05
Зочин:
mendbayart buruu bhgui l bh
2015-05-05
Zuw:
Ene hunii zuw sh de
2015-05-04
Зочин:
Ub palace-н хажууд танай глоб-н газрыг 100 хан сая төгрөгөөр дуудлага худалдаагаар аваад барилга барьж баыгаа. 2 тэрбумын газар байсан шүү
2015-05-04
gulug:
ene odoo hend erheleed heniig ailgah geed bga bandi ve?
2015-05-04
зочин:
бҮХ ЛУЙВАРЧДАА ИЛЧИЛЖ МӨНГӨӨ ОЛЖ АВААЧЭЭ ДАНДАА ТОМЧУУДЫН ХИЙСЭН АЖИЛ БИЗДЭЭ
2015-05-04
zochin:
ene bol tom helmegduulelt baisan mendbayar 10 jil shorond suugaad garaad irlee odoo tor zasag l uldsen hohirliig baragduulah ystoi shuu de harin ch setgel gargaad iim zuil yrij bgaa ni saishaaltai bnaa odoo nadad hamaagui geed l tag chig baibal hen yah ym zob l zuil yrij helsen bnaa
2015-05-04
zochin:
turiin buruutai ivldel geheesee ilvv enehvv vilo ajillagaag zohion baiguulsan turiin ner barisan hedhen hvnii uvaigvi bodlogoos l iimerhvv yum bolson gej bodoj bna. etssiin vr dvnd bvgd hohirood vldsen. ene bvhniig uhaalgaar zuv zalaad zuv goldirold n oruulsan bol iim yum bolohgvi bsan yum. barag tsever helmegdvvlelt bsan gej vzej bna.
2015-05-04
иргэн:
муу луйварчин чи өөрөө хүмүүсээс луйвардсан мөнгийг нь буцаагаад өг тэгвэл чинийх ч гэсэн чамд очих болно.
2015-05-04
Зочин:
hutsdag muu lalar ve?bucaagaad hiichih.nuusan uchnuun hurungiig ni ilruuleed baganuuriin shorond ni butsaachih.
2015-05-04
Зочин:
зөв одоо муусайн луйварчдаас мөнгөө олж авах хэрэгтэй. угаасаа хэлмэгдүүлэлт байсан
2015-05-04
unendee:
Mendbayariin zuv. Helmegdsen
2015-05-04
Зочин:
yag unendee bol turiin buruutai,aldaa zavhraliiin ulmaas olon saihan aaviin huu shorond orj olon humuus hohirch hoosorson yum shu de.nadad XZX-toi yamar ch asuudal baihgui ch ene bol uneheer helmegduulelt gej oiglodog.
2015-05-04