Арилжааны шимтгэлийн хэмжээгээ бууруулав
2015-05-04

Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар үнэт цаасны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр баталгаажсанаар хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээ 0.4 хувь байсан нь 0.15 хувь болж буурах юм.


Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих зорилготой юм. Дээрх өөрчлөлт нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны журамд туссан бөгөөд уг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсны дараа хэрэгжүүлж эхлэх аж. 

Shuud.mn
Сонин хачин