20 том оврын автобусаар парк шинэчлэл хийнэ
2015-05-05

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.



Уулзалтын эхэнд Монгол-Беларусийн Засгийн газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников “Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК нь Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг шинэчлэх олон улсын нээлттэй тендерт ялж том оврын 20 автобус нийлүүлэхээр болсон. Одоогоор нийлүүлэх автобуснуудаа угсраад дуусч байна. Мөн техникийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж байна. Том оврын автобуснуудаа нийлүүлэхдээ “Маз” ХК-иас техникийн мэргэжилтнүүд ирж, явах маршрутыг судалж, жолооч нарыг сургалтад хамруулж, эхний өдрүүдийн үйл ажиллагааг хянаж зөвлөгөө, тусламжийг өгнө” гэлээ. Мөн хоёр улсын нийслэлийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлж, найрсаг харилцаатай ах дүү хот болгох саналыг Хотын даргад уламжлан, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.



Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотод орж ирэх 20 автобус тохирсон ёсоор 06 дугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хотын даргад хүсэлтийг нь уламжлан дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
хэрэглэж сурсан сэлбэг зэргээ бодход солонгос нь дээр бусуу бас нэг эрлийз хэдхэн автобус
2015-05-05
уншигч:
Чехийн Икарус автобус монголын нөхцөлд 100 хувь тохирдог. түүнийг яагаад авахгүй байнааа, Монголдоо хийсэн эко автобуснууд яасан бэ????
2015-05-05