”Мэдээллийг нягтлахуй” номын нээлт боллоо
2015-05-06

Германы Лейпцийн их сургуулийн доктор, профессор Михайэл Халлерийн "Мэдээллийг нягтлахуй" номын нээлт өнөөдөр боллоо.

 

Энэхүү номыг орчуулагч Х.Ариунчимэг орчуулан, Н.Батжаргал редакторлож сэтгүүлзүйн салбарынхан, сэтгүүлч, сэтгүүлч мэргэжлээр суралцагчдын гарт хүргэж байна.

 

"Мэдээллийг нягтлахуй" номоос бодит байдлыг харах, мэдээллийг хаанаас, яаж олох вэ, олсныхоо дараа үнэн бодитой эсэхийг хэрхэн нягтлах вэ зэрэг сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг онолын болон практикийн түвшинд эзэмших болно гэдгийн номыг зохиогч Германы Лейпцигийн их сургуулийн сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Хамбургийн Хэвлэл мэдээллийн сургуулийн судалгааны ерөнхий удирдагч, Европын практик сэтгүүлзүй, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, хүндэт профессор доктор Михайэл Халлер ярьсан.

 

Энэхүү ном нь анх 1983 онд хэвлэгдэж байснаас хойш 7 удаа шинэчлэн хэвлэгдэж байгаа аж. Шинэ хэвлэлт бүрт сэтгүүлзүйн салбарт гарч байгаа өөрчлөлт, сэтгүүлзүйн сургалтад бий болж буй шинэлэг зүйлсийг тусгадаг байна. Өнөөдөр манай улсад нээлтээ хийсэн "Мэдээллийг нягтлахуй" нь тус номын сүүлд хэвлэгдсэн хувилбар нь юм. Номын нээлтэд ирсэн мэргэжилтнүүд гадны улс орны сэтгүүлзүйн арга барилаас суралцах нь чухал гэдгийг онцолж байсан.

 

Нээлтийн ажиллагааны үеэр "Мэдээллийг нягтлахуй" номыг сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад дурсган өгсөн юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин