Засгийн газраас Балба руу тусламж илгээнэ
2015-05-08

Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсан. Тус улсад туслах аян дэлхий нийтээр өрнөж буй. Тэгвэл үүнд Монголын Засгийн газар нэгджээ. Засгийн газраас үзүүлэх тусламжийн хүрээнд шарх эдгээх, шархны төлжилтийг түргэсгэх зориулалтын панкибсин, хоромхон зэрэг үндэсний үйлдвэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр авч, Балба руу илгээх аж.

Shuud.mn
Сонин хачин