Жеки: Миний хүү жүжигчин болох эрхгүй
2015-05-08

Хятадын нэрт жүжигчин Жеки Чан Британийн  “www.telegraph.co.uk” сайтад ярицлага өгөх үеэрээ “Үзэгчдээ гомдоосон хүн жүжигчин, уран бүтээлч болох эрхгүй. Хүү минь хэдий олон киноны гол болон туслах дүрийг бүтээсэн ч гэсэн үзэгчид, фэнүүдээ гомдоосон. Тиймээс хүү минь жүжигчин болох эрхгүй” гэж хэлжээ.

 

Жекигийн хүү Жейси Чан хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн гэх зүйл ангиар Бээжингийн хориход зургаан сар хоригдож, хэдхэн сарын өмнө суллагдсан билээ.  Жейси суллагдсаныхаа дараа олон нийтээс уучлалт гуйж, аавынхаа урмыг хугалсандаа харамсч буйгаа мэдэгдсэн юм.

 

Жеки Чан өнөөдрийг хүртэл хүүтэйгээ таарамжгүй харьцаатай байгаагаа ярилцлагынхаа үеэр дурдсан байна.   Тэрбээр “Би олон хүнийг гомдоосон байж магадгүй.  Гэхдээ би уран бүтээл бүрдээ бүх сэтгэлээ зориулж, гомдоосон хүмүүстэй инээмсэглэл бэлэглэхийг оролддог” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ddd:
Zass. Hamgiin novshin aav. kinon deeree hudlaa ineesen. huviin amidral gej avah yum baihgui novsh. ehneree zoddog, ehneres uur huntei yavdag bsan, ger bulteigee hamt baij uzeegui, danda tsudaa bdag bsan gar. ingej yarihas ch yahavde.
2019-01-10
Зочин:
like.es zui
2015-05-08