Украины Ерөнхийлөгч Петр Порошенко маргааш болох ялалтын баярт оролцохоос татгалзсан барууны орны удирдлагуудад талархалаа илэрхийлсэн тухай “www.tass.ru” мэдээллээ. Тэрбээр “Украины зүүн хязгаарын хямралд Оросын удирдлагууд буруутай. Би болон Украины ард түмэн эх орноо эцсээ хүртэл хамгаалах болно. Манай улсад сэтгэл санааны тусламж үзүүлсэн АНУ, Их Британи тэргүүтэй орнуудад талархал дэвшүүлж байна. Мөн ялалтын баярт оролцохоос татгалзсанд баярлалаа” гэж хэлжээ.
Порошенко Ерөнхийлөгч болсныхоо дараа Оросын Засгийн газартай харилцаагаа муутгаж, АНУ-тай нөхөрлөх болсон юм. Тэрбээр ялалтын баярт оролцохоос татгалзснаас гадна дэлхийн удирдагчдыг тус баярт оролцохгүй, бойкотлохыг урилсан билээ. Мөн 2018 онд Сочи хотноо зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-нд баг, тамирчнаа илгээхгүй байхыг уриалжээ. Түүний гэнэтийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Петр Порошенкод ялалтын баярт оролцох урилга явуулаагүй” хэмээн мэдэгджээ.
Уншиж байна |