Жинлүүрийн эмэгтэйчүүд баяртай мэдээ сонсоно
2015-05-09

 

Хонь (3/21-4/19)

Хүнд бөгөөд аюултай өдөр. Эргэлзээ тээнэгэлзэл, хуурамч зөвлөгөөг бүү дагаарай. Таны шийдмэг бус байдал нь ямар ч үйл ажиллагаа явуулсан бүтэлгүйтүүлэх магадпалтай байна. Эрүүл мэнддээ санаа тавь. Биеийн байдал тавгүйрхэх шинж ажиглагдана. Таагүй мэдээ хүлээн авч, дэлбэртлээ уурлаж ч магадгүй. Эргэн тойрны хүмүүсийн заримтай тогтоосон харилцаагаа эргэн харах хэрэгтэй байна.


Үхэр (4/20-5/20)

Тэвчээр хатуужилтай байх өдөр. Магадгүй өнөөдөр шийдэгдээгүй асуудлууд, хойш нь тавьсан ажлууд их хурдны тойруулгад орж мэднэ. Хувь заяа дахин таны сэтгэлийн хат, зоригийг шалгана. Гарч ирсэн сорилтын өмнө бат зогсох хэрэгтэй бөгөөд эс тэгвээс байдал хязгаартаа хүртэл хурцадна. Таны тэсвэртэй ба ухаалаг байдлаас бүх ажил ба санаачлагын амжилт хамаарна. Өнөөдөр гэмтэх аюул өндөр байгаа тул бүх ажилд туйлын анхаарал болгоомжтой бай.


Хамтатгах (5/21-6/21)

Гэр бүлийн харилцаанд таатай өдөр байх болно. Заяаны ханиуд ээлжит шинэ зүйлийг мэдэрнэ. Та бүхэн хамт аялж, зугаалгаар явах бололтой. Дурласан энэ ордныхны ирээдүйд бүрэн дүүрэн биелэлээ олох, баяр хөөртэй байх төлөвлөгөөг зохиох болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Холимог өдөр. Сонирхолтой ажил эсвэл биеийн хүч шаардагдах төсөлд тэмүүлэх нь таны хүч тамирыг барах бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Харилцан ярилцагчийнхаа санал бодлыг анхаарах хүсэлгүй байх ба бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх эрмэлзэл нь хамтрагчтайгаа харилцах байдал, тэнцвэрийг алдагдуулна. Өнөөдөр яарах, хэт хөдөлгөөнтэй байх хориотой. Зүүдний ихэнх нь биелнэ. Үсэг, ном зүүдэлбэл нөхөрсөг зөвлөлгөө эсвэл шаардлагатай тусламж хэрэгтэйн дохио.


Арслан (7/23-8/22)   

Таатай өдөр. Хар дарсан үеийн төгсгөл ойрхон байна. Энэ өдрийг хувийн ажил орон байраа тохижуулах, ногооны талбайд ажиллахад зориулаарай. Хэрвээ та энэ хэцүү үеийг давж, найз нөхөдтэйгээ хийж болох маргаанаас зайлсхийж чадвал амжилт ойрхон байна.

 


Охин (8/23-9/22)    

Ачаалал ихтэй, аюултай өдөр. Сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, албан үүрэгтээ хэт хөнгөмсөг хандсанаас болж, алдагдалд орж магадгүй. Ажил хэргийн түншүүдтэйгээ ширүүн дориун харьцах нь мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Нөхцөл байдал таагүйгээр эргэвэл та хамгийн дотны хүнтэй зөрчилдөнө. Иймээс болгоомжгүй хэл яриа, архи хэтрүүлэн хэрэглэхээс сэрэмжил.


Жинлүүр (9/23-10/22)   

Уулзалт харилцаанд, идэвхтэй амрахад, тоглох зугаацахад тохиромжтой өдөр. Зохиомжит, нийлэмжит байдал ба тэнцвэрээр тэмдэглэгдэнэ. Дотоод ая тухтай байдлыг барьж, бүх зүйлд хэмжээ хязгаарыг сахь. Магадгүй эмэгтэйчүүдийг романтик уулзалт хүлээж байгаа эсвэл гэнэтийн баяртай мэдээ сонсоно. Эрэгтэйчүүд шаардлагагүй зардлаас болгоомжлох хэрэгтэй. Амьтны гаралтай хоол хэрэглэх гэсний хэрэггүй.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр таны уриа бол хөдөлмөрч, шударга мөн цаг үеэ олсон үйлдэл хийхийг уриалсан өдөр. Эхлүүлсэн ажлаа хойшлуулалгүй гүйцэтгэж дуусга. Ийм байдлаар ажиллавал амжилт тун удахгүй таны гарт ирнэ. Оройг найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрөө. Цаг наашилж буй энэ сайхан үед үдэш гадаа салхилах, спорт тоглоом тоглох, кино үзэх зэргээр хөгжилд.


Нум (11/22-12/21)    

Долоо хоногийн сүүлээр тохиолдож буй үйл явдлууд нь өөрийгөө үзэх үзэл бодлыг тань үлэмж хэмжээгээр өөрчлөх бололтой. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний гэнэтийн үйлдлээс шалтгаалан хувийн амьдралд тань томоохон зөрчил үүснэ. Гэнэтийн таагүй мэдээ авах болон тусгүй үйл явдал тохиолдож болзошгүй.

 


Матар (12/22-1/19)   

Тааламжтай өдөр. Энэ ордонд төрсөн оюутнууд ангийнхаа зарим нөхдөд багшлах боломжийг олно. Та багшийн ажлын арвин туршлага хуримтлуулж, мэргэжилдээ сэтгэл хангалуун байх болно. Энэ өдөр та завгүй байх бөгөөд өмнө нь хайхралгүй орхигдуулсан төсөлт ажлууд тань хэрэгжиж, таны урам зоригийг сэргээнэ. Гэвч өөрийнхөө шийдвэрлэж чадах хэмжээний л ажлыг барьж ав. Таны хүлээн авсан зөвлөгөө аливаа шийдвэрийг хялбар гаргахад тань тусална. Өнөөдөр таны түншид хөгжөөн, наргиантай байдал хэрэгтэй байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ жилийн хамгийн сайхан өдрийн нэг өнөөдөр тохиож байна. Гэр бүлийн хүрээнд амрах, хайртай хүнтэйгээ харьцах, идэвхтэй амрах, найз нөхөдтэйгээ наргихад тааламжтай. Тэнгэрийн одод өнөөдөр гэр бүлийн төгс харилцаа, хайр дурлалыг ивээж байна. Эмэгтэйчүүд дурласан хүн өнөөдөр нэгээр тогтохгүй. Эрчүүд ч хүүхнүүдийн анхаарлын төвд байх бололтой.


Загас (2/19-3/20)

Эрчүүд өөрийн хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хуримтлагдсан сөрөг байдлаас ангижирч чадна. Болгоомжил, эмэгтэй хамтрагчаасаа удахгүй салж мэднэ гэдгийг анхааруулж байна. Эмэгтэйчүүдэд одод өөрчлөлтүүдийг амлаж байна. Энэ нь материаллаг байдлыг нэмэгдүүлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин