“Шөнийн чононууд” зорьсон газраа хүрчээ
2015-05-10

 

Дэлхийн II дайны үед ЗХУ-ын “Улаан арми”-ийн цэргүүдийн Моксвагаас Берлин хүртэл туулсан ялалтын жимээр Оросын эх оронч байкерууд өнгөрсөн сарын 24-нд аялалдаа гарсан билээ. Байкерууд өчигдөр Москва хотноо болсон агуу их ялалтын 70 жилийн баярт оролцож чадаагүй бөгөөд өнөөдөр Берлинд хүрч ЗХУ-ын цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн тухай “www.tass.ru” мэдээллээ.   Тэд “Бид чадлаа. Зорьсон газраа хүрлээ. Ерөнхийлөгч В.Путин болон Оросын ард түмэнд баярлалаа” гэж хэлжээ. “Шөнийн чононууд ийнхүү хэлж байхдаа уйлж байсан” гэж “TASS”  агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна.

 

Байкерууд Беларусь, Польш, Чех, Словак, Австри улсыг дайрч, нийт 6000 км замыг туулан Германы нийслэл Берлин хотноо хүрчээ.  Путиний дэмжигчид хэмээгддэг “Шөнийн чононууд” 2010 оноос эхлэн ялалтын маршрутаар аялах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ийм мэдээ бидэнд ямар хэрэгтэй юмбэ ?
2015-05-10